Шинэчилсэн аюулгүй ажиллагааны журам
Шинэчилсэн аюулгүй ажиллагааны журам

 

Журам, зааварчилгаа батлах тухай

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1 дэх заалт, Хими, химийн технологийн хүрээлэнгийн дүрмийн 6.3.1 дэх заалтыг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

 

1.”Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ыг 1 дүгээр,  Лабораторийн хог хаягдлыг устгах зааварчилгаа”-г 2 дугаар, “Даралтад савласан хий. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г 3 дугаар, “Бага хэмжээгээр асгарсан мөнгөн устай ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г 4 дүгээр хавсралтаар  тус тус баталсугай.

 

2.Журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтнуудад танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан /Б.Баярмаа/, Хог хаягдал, орчны эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан /Б.Рэнцэндорж/, лабораторийн эрхлэгч нарт даалгасугай.

 

 

 

 

ЗАХИРАЛ                           Л.ЖАРГАЛСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

 

 

 

 

 

 

 

Захирлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ны
өдрийн А
/12 тоот тушаалын 1 дүгээр
хавсралтаар батлав
.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот
2018













ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН

ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.   Судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэхэд ашиглаж буй химийн бодис, багаж, тоног төхөөрөмж болон үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

 

Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага

зохион байгуулалт

 

2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг захирлын тушаалаар томилно.

2.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан дараах үүргийг хүлээнэ:

            2.2.1. дараах баримт бичгийг боловсруулж, хүрээлэнгийн захирлаар батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллана:

1/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх

ажлын жилийн төлөвлөгөө;

2/ шаардлагатай журам, заавар, аргачлал.

2.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, хүрээлэнгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, заавар, аргачлаlын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

2.2.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг дараах байдлаар зохион байгуулах, сургалтаар олгосон мэдлэгийг шалгах, дүгнэх:

1/ шинээр ажилд орж байгаа ажилтны сургалт;

2/ жил бүрийн давтан сургалт;

3/ доктор, магистрийн оюутан, диплом, дадлагын оюутан.

2.2.4.ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн олголт, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;

2.2.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа Захиргааны зөвлөлд танилцуулах;

2.2.6. жилийн эцэст тайлан гаргах, хамт олны хуралд танилцуулах.

 

 

 

Гурав. Химийн бодис

3.1. Химийн бодис худалдан авах, бүртгэх, бодис олгох

3.1.1. Төслиийн удирдагч судалгаа шинжилгээний ажилд ашиглах химийн бодисын нэр төрөл, хэмжээг гаргах, захиалга хийх, худалдан авах ажлыг хариуцна.

3.1.2. Худалдан авах химийн бодисын хэмжээг хэрэгцээндээ тохируулж, хэт их хуримтлал үүсгэхгүй байхаар тогтооно.

3.1.3. Химийн бодис худалдан авахдаа химийн бодисын хаяг шошго, хор аюулын лавлах мэдээллийг (ХАЛМ) шалгаж авна. Хаяг шошгогүй, ХАЛМ-гүй бодис худалдан авахыг хориглоно.

3.1.4.Худалдан авсан химийн бодисыг ХАЛМ-ын хамт химийн бодисын няравт хүлээлгэн өгнө.

3.1.5. Хүрээлэнгийн хэмжээнд хэрэглэгдэж байгаа химийн бодисуудын хор аюулын лавлах мэдээллийг онлайнаар үзэх боломжтой байхаар мэдээллийн сан үүсгэж хадгална.

3.1.6. Химийн бодисын нярав захирал гарын үсэг зурж баталгаажуулсан зарлагын падааныг үндэслэн, зөвшөөрөгдсөн тоо хэмжээгээр олгож, бүртгэлээс хасалт хийнэ.

3.1.7. Үйлдвэрлэгчийн савлагаатай бодисоос тасалж, өөр саванд юүлж олгох бол юүлэх сав нь химийн бодист зориулагдсан, стандартын шаардлага хангасан хаяг, шошготой байна.

3.1.8. Химийн бодисын нярав дараах үүрэг хүлээнэ:

1/ агуулахад хүлээн авч буй бодис нэг бүр нь үйлдвэрлэгчээс савласан зориулалтын

савалгаатай,  хаяг шошго, ХАЛМ-тэй эсэхийг шалгаж, хүлээн авах;

2/ агуулахад хадгалагдаж буй химийн бодис нэг бүрээр бүртгэл хөтлөх;

3/ химийн бодис олгоход хор аюулын лавлах мэдээллийг дагалдуулж өгөх;

4/ тайлан мэдээ гаргах;

5/ агуулахад хадгалагдах химийн бодисын аюулгүй байдал, сав баглаа боодлын

бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаанд хяналт тавих;

6/ агуулахын аюулгүй байдалд хяналт тавих, химийн бодис хадгалах нөхцөл,

барилгын бүрэн бүтэн байдал, агааржуулалт гэх мэт аюулгүй байдалтай холбоотой

асуудал үүссэн тохиолдолд хүрээлэнгийн удирдлагад яаралтай мэдэгдэж, холбогдох

арга хэмжээг авах;

7/ химийн бодис асгарч, алдагдвал хүрээлэнгийн удирдлагад яаралтай мэдэгдэж,

арга хэмжээ авах. Шаардлагатай бол онцгой байдлын газарт мэдэгдэж тусламж авах.

3.2. Химийн бодис хадгалах

3.2.1. ХАЛМ-д заасан нөхцөлд химийн бодисыг хадгална.

3.2.2. Химийн бодисыг хор аюулын ангиллаар нь ялгаж хадгалахад дараах ерөнхий зарчмыг баримтлана.  

Химийн бодисын ангилал

Хадгалах нөхцөл

Химийн бодисын жишээ

Хамт хадгалж болохгүй бодис, тохиромжгүй нөхцөл

Шахсан хий- шатамхай

Сэрүүн, хуурай нөхцөлд, исэлдүүлэгч хийнүүдээс тусад нь хадгална. Хана, тавиур гэх мэт хөдөлгөөнгүй зүйлтэй балон нэг бүрийг тусад нь бэхэлнэ

Метан, ацетлен, пропан, устөрөгч

Исэлдүүлэгч болон хортой хий

Шахсан хий-исэлдүүлэгч

Сэрүүн, хуурай нөхцөлд,  шатамхай хийнүүдээс тусад нь хадгална. Хана, тавиур гэх мэт хөдөлгөөнгүй зүйлтэй балон нэг бүрийг тусад нь бэхэлнэ

Хүчилтөрөгч, хлор, бром

Шатамхай болон хортой хий

Шахсан хий-хортой

Сэрүүн, хуурай нөхцөлд,  шатамхай хий болон шингэнүүдээс тусад нь хадгална. Хана, тавиур гэх мэт хөдөлгөөнгүй зүйлтэй балон нэг бүрийг тусад нь бэхэлнэ. Хортой ангиллын 1 ба 2 дугаар зэрэглэлийн хийг механик, тасралтгүй ажиллагаатай агааржуулалттай газар ашиглана

Нүүрстөрөчийн дан исэл (CO), хүхэрт устөрөгч, циант устөрөгч

Шатамхай болон исэлдүүлэгч хий

Идэмхий (металл зэврүүлэгч, арьс үрэвсүүлэгч) органик биш хүчлүүд (металл зэврүүлэгч, арьс үрэвсүүлэгч)

Химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн хүчил хадгалах зориулалттай  шүүгээнд эсвэл хүчилд идэгддэггүй суурин дээр хадгална. Төмөр тавиур дээр хадгалж болохгүй.

Исэлдүүлэгч хүчлийг исэлдүүлэгч биш хүчлээс тусад нь хадгална

Исэлдүүлэгч биш хүчил: давсны хүчил, хайлуур хүчил, фосфорын хүчил

 

Исэлдүүлэгч хүчил: Хромын хүчил, хлорын хүчил, азотын хүчил, хүхрийн хүчил

 

 

Шатамхай шингэн, шатамхай хатуу бодис, шүлт, исэлдүүлэгч, органик хүчлүүд.

Цианид, сульфид болон натри, кали гэх мэт идэвхтэй металаас тусад нь хадгална

Идэмхий – органик хүчлүүд

Химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн хүчил хадгалах зориулалттай  шүүгээнд эсвэл хүчилд идэгддэггүй суурин дээр хадгалана. Төмөр тавиур дээр хадгалж болохгүй

Цууны хүчил, гурван хлорт цууны хүчил, сүүний хүчил, шоргоолжны хүчил

Шатамхай шингэн, исэлдүүлэгч, хортой бодис, шүлт, органик биш хүчлүүд.

 

Цианид, сульфид болон натри, кали гэх мэт идэвхтэй металаас тусад нь хадгална

Идэмхий – шүлтүүд

Химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн зориулалтын   шүүгээнд эсвэл зэврэлтэд тэсвэртэй суурин дээр хадгална

Аммоны гидроксид, натрийн гидроксид, калийн гидроксид

Шатамхай шингэн, исэлдүүлэгч, хортой бодис, хүчлүүд.

 

Тэсрэмтгий бодисууд

Бүх химийн бодисуудаас тусад нь, халаалтын эх үүсвэрээс хол хадгал. Унах, цохигдох эрсдэлтэй газар хадгалж болохгүй

Аммонийн нитрат, нитро мочевин,  натрийн амид, тринитробензол, тринитротолуол, тринитрофенол, натрийн азид

Бүх химийн бодис

Шатамхай шингэнүүд

Галд тэсвэртэй химийн бодисын шүүгээнд хадгал

Ацетон, бензол, диэтилийн эфир, метанол, гексан, толуол, ацетонитрил, изопропанол, формалин

Хүчлүүд, шүлтүүд, исэлдүүлэгчид, хортой бодисууд

Шатамхай хатуу бодисууд

Сэрүүн, хуурай газар, исэлдүүлэгч болон идэмхий бодисоос хол хадгална. Ус болон агаартай харилцан үйлчлэхээс болгоомжил

Литийн алюмогидрид, кальцын гидрид, фосфор, натрийн борогидрид

Хүчлүүд, шүлтүүд, исэлдүүлэгчид, хортой бодисууд

Исэлдүүлэгчид

Шатамхай материал, ангижруулагч бодисоос тусад нь асгарсан бодисыг цуглуулах зориулалтай тавиур дээр хадгална.

Хэт ислүүд, перхлоратууд, хлоратууд, нитратууд, броматууд, супероксидууд

Ангижруулагч бодис, шатамхай болон идэмхий бодис, органик материал

Хортой бодисууд

Сэрүүн, хуурай, агааржуулалттай газар, бусад ангиллын бодисуудаас тусад нь хадгална

Цианидууд, кадьми, мөнгөн ус, натрийн азид, фенол 

Бусад ангилаллын бодисууд, ялангуяа хүчил, шүлт, исэлдүүлэгч

Устай харилцан үйлчилдэг бодисууд

Сэрүүн, хуурай, агааржуулалттай газар, бусад ангиллын бодисуудаас тусад нь хадгална

Металл натри, металл кали, металл лити, натрийн гидрид, трионил хлорид

Бүх төрлийн шингэн бодис, уусмал, исэлдүүлэгч

Урвалын идэвхтэй биш бодисууд

Ердийн химийн бодисын шүүгээнд хадгалах

Агар, натрийн хлорид, натрийн бикарбонат, лимоны хүчил

ХАЛМ-ийг үзэх

 

3.2.3. Тэсрэмтгий,  шатамхай, исэлдүүлэгч, урвалын идэвхтэй бодисыг тус тусад нь тусгаарлаж хадгална.

3.2.4. Аваарын хаалга, шатыг таглаж, хүн явахад саад учруулахаар эд зүйл хурааж, хадгалахыг хориглоно.

3.2.5. Химийн бодис нэг бүрийн сав нь үйлдвэрлэгчээс тавьсан хаяг шошготой байх ба хэрэв шошго нь стандартын шаардлага хангахгүй эсвэл хаяг шошгогүй байвал шошго бэлтгэж наана.

3.2.5.Тэсрэмтгий, тогтвортой биш, онцгой шатамхай бодис дээр хүлээн авсан болон онгойлгосон хугацааг тэмдэглэнэ.

3.2.6. Химийн бодисыг ил тавиур дээр хадгалах бол тавиур нь бат бэх, химийн бодист тэсвэртэй материалаар хийсэн, химийн бодист тэсвэртэй будгаар будсан байна.

3.2.7. Химийн бодисын дээд тавиур дээр хор аюул ихтэй бодисыг, доод тавиур дээр бага аюултай бодисыг хадгална.

3.2.8. Лабораторид доорх үйл ажиллагааг хориглоно:

-       их хэмжээтэй бодисыг удаан хугацаагаар  хадгалах;

-       шилэн савтай бодисыг лабораторийн шалан дээр тавьж хадгалах;

-       угаалтуурын доор цэвэрлэгээний бодисоос бусад бодис хадгалах.

3.3. Шатамхай шингэн

3.3.1. Шатамхай шингэн болон хаягдлыг 15 литрээс их хэмжээгээр  лабораторид хадгалахыг хориглоно.

3.3.215 литрээс дээш хэмжээтэй шатамхай шингэнийг зөвхөн зориулалтын агуулахад хадгална.

3.3.3. Лаборатори болон химийн бодис их хэмжээгээр хадгалж байгаа агуулах дотор 20 литрээс их савалгаатай савнаас шатамхай шингэнийг жижиг сав руу юүлэхийг хориглоно. Галын болон дулааны эх үүсвэр (ил гал, халаагуур, гагнуур гэх мэт), шатамхай материалаас (шатамхай бодис, исэлдүүлэгч бодис, цаас, даавуу, мод, полиуретан хөөсөнцөр гэх мэт) хол, газардуулгатай газарт юүлнэ.

3.3.4. Шатамхай шингэнийг хөргөгчид хадгалахыг хориглоно.

3.3.5. Шатамхай шингэнийг исэлдүүлэгч болон исэлдүүлэгч хүчилтэй хамт хадгалах,

зөөвөрлөхыг хориглоно.

3.4. Шатамхай, даралтад савласан хий

Даралтад савласан хийтэй харьцах аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөнө (“Даралтад савласан хий” аюулгүй ажиллагааны зааварчилгааг үз)

3.5. Хүчил, шүлт

3.5.1. Хүчлийг шүлт болон натри, магни, кали гэх мэт идэвхтэй металлаас тусад нь хадгална. Харилцан үйлчлэхэд хортой хий ялгаруулдаг цианид, сульфид гэх мэт бодисуудтай хамт хадгалж болохгүй.

3.5.2. Исэлдүүлэгч хүчлүүдийг (хромын хүчил, хлорын хүчил, азотын хүчил, хүхрийн хүчил) бусад органик, органик биш хүчлүүд, шатамхай бодис материалаас тусад нь хадгална.

3.5.3. Исэлдүүлэгч хүчлийг бусад хүчлээс тусгаарлахад химийн бодист тэсвэртэй, эвдэрч, хагардаггүй давхар саванд хийж болно.

3.5.4. Сул хүчил, шүлтийг аюул багатай бусад бодистой хамт хадгалж болно.

2.5.5. Хүчил, шүлтийг асгарч гоожсон бодис тархахаас хамгаалсан химийн бодист тэсвэртэй тосгуур дээр тавьж эсвэл давхар саванд хийж хадгална.

3.6. Устай харилцан үйлчлэхэд шатамхай хий ялгаруулдаг бодис

3.6.1. Устай харилцан үйлчлэхэд шатамхай хий ялгаруулдаг бодисыг сэрүүн, хуурай газар бусад ангиллын бодисоос тусад нь хадгална.

3.6.2. Устай харилцан үйлчлэхэд шатамхай хий ялгаруулдаг бодис хадгалж,  ашиглаж байгаа газарт тухайн бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасан галын хорыг байрлуулсан байна.

3.7. Химийн бодис ашиглах

3.7.1. Лабораторид ажиллагсад нь үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах, эрсдэл үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах мэдлэг, дадлыг эзэмшүүлэх сургалтанд хамрагдсан байна.

3.7.2. Шинээр ажилд орсон ажилтны сургалтаар олж авсан мэдлэгийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд гарын үсэг зуруулж баталгаажуулсны дараа лабораторид ажиллуулна.

3.7.3. Лабораторийн ажилтнуудыг жилд 1 удаа давтан сургалтанд суулгаж, мэдлэгийг шалгаж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.

3.7.4. Тухайн лабораторид ашиглаж байгаа химийн бодисын хор аюулын лавлах мэдээллийг хэвлэмэл болон файл хэлбэрээр хадгална.

3.7.5. Хэвлэмэл хор аюулын лавлах мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар хавтаст хийж хадгалах ба лабораторийн бүх ажилтан үзэх боломжтой байна.

3.7.6. Онцгой хор, аюултай химийн бодистой ажилладаг лаборатори нь уг бодистой ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг боловсруулж, мөрдөж ажиллана.

 

3.8. Химийн бодисын бүртгэл хөтлөх, хаяг шошгожуулах

3.8.1. Лабораторид ашиглаж байгаа химийн бодисыг жил бүр шинэчилж бүртгэж байх ба уг бүртгэлийг нь лабораторийн бүх ажилтнууд үзэх боломжтой байна.

3.8.2. Хавсралт 1-д заасан маягтын дагуу бүртгэлийг хөтлөнө.

3.8.3. Химийн бодис савласан савыг  анхдагч ба хоёрдогч савалгаатай гэж ангилна. Анхдагч савалгаа гэдэг нь үйлдвэрлэгчээс савласан савыг, хоёрдогч гэдэг нь анхдагч савалгаатай бодисноос тасалж авсан бодисыг хийсэн эсвэл түүгээр бэлтгэсэн уусмал, бэлдмэлийг савласан савыг хэлнэ. Бага хор аюултай бодис агуулсан хоёрдогч савалгаатай бодис дээр тухайн бодисын нэр, эсвэл томъёо, концентрацийг тэмдэглэнэ.

3.8.4. Нэг удаа хэрэглэх эсвэл нэг өдрөөс бага хугацаанд хэрэглэх бүх төрлийн бодис агуулсан хоёрдогч савалгаатай бодис дээр тухайн бодисын нэр, эсвэл томъёо, концентрацийг тэмдэглэнэ.

3.8.5. Нэг өдрөөс их хугацаагаар хэрэглэх хортой, аюултай бодис  агуулсан  хоёрдогч савалгаатай бодис дээр стандартад заасан тэмдэг, тэмдэглэгээ бүхий шошго тавих ба савласан огноог бичнэ.

3.8.6. Нийлэгжүүлж гаргаж авсан шинэ бодис болон дайвар бүтээгдэхүүнийг бүтэц болон шинж чанар нь тодорхойгүй, аюултай химийн бодис гэж үзэх ба аюултай химийн бодисын адил шошгожуулна.

3.9. Химийн бодист өртөх ба химийн бодис асгарах, алдагдах, аюул осол гарах

3.9.1. Лаборатори бүр химийн бодис асгарч, алдагдах үед ашиглах материал, хэрэгслэлээр хангагдсан байна.

3.9.2. Химийн бодист өртвөл дараах арга хэмжээг яаралтай авна:

1/ нүдэнд орох: нүдээ усны урсгалаар 15 минутын турш тасралтгүй угаах, шаардлагатай бол эмчид хандах;

2/ амаар залгих: яаралтай эмнэлэгт очих;

3/ арьсаар хүрэлцэх: яаралтай, их хэмжээний усаар угаах, бохирдсон хувцсаа тайлах,

шаардалагтай бол эмчид хандах.

3.9.3. Хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэхээр химийн бодис асгарах, алдагдах, галын аюул гарвал яаралтай 105 дугаарт залгаж, дуудлага өгнө.

3.9.4. Бага хэмжээгээр химийн бодис асгарч алдагдсан үед лабораторийн эрхлэгчид мэдэгдэх ба өөрсдөө цэвэрлэх, саармагжуулах боломжтой бол лабораторийн эрхлэгчийн удирдлага дор хийнэ.

3.9.5. Химийн бодис алдагдах, асгарах, аюул осол гарсан тохиолдолд бүрд гарсан алдагдал, асгаралт, аюул ослын талаар дараах мэдээллийг агуулсан тайланг бичиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтанд 5 хоногийн дотор өгнө:

·      тайлан гаргагчийн нэр, албан тушаал;

·      алдагдал, асгаралт, аюул осол гарсан газар/өрөөний дугаар, огноо;

·      алдагдал, асгаралт, аюул осолд өртсөн химийн бодисын нэр, ангилал;

·      асгарсан, алдагдсан бодисын хэмжээ;

·      аюул, осол гарсан шалтгаан;

·      хэрэв баллонтой хий алдагдсан бол баллоныг баталгаажуулсан  гэрчилгээ;

·      осол аюул өртсөн хүний овог нэр, гэмтэл, хордлогын талаарх мэдээлэл;

·      авсан арга хэмжээ.

3.19.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан химийн бодис алдагдах, асгарах, аюул осол гарсан талаар бүртгэл хөтөлнө.

Дөрөв.Лабораторийн аюулгүй ажиллагаа

4.1. Химийн лабораторид ажиллагсад нь химийн бодистой харьцах журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, зохих мэдлэг эзэмшсэн байна.

4.2. Лабораторийн эрхлэгч нь өөрийн лабораторид байнга хэрэглэдэг, хор аюул ихтэй бодис нэг бүрээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж, тухайн бодисыг ашигладаг газарт нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байна. Ижил шинж чанартай бодист нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа байж болно.

4.3. Лаборатори нь үүсэх хортой бодисын уур, тоосыг зайлуулах сорох шүүгээ эсвэл сорох юүдэнгээр тоноглогдсон байна.

4.4. Лабораторид ашиглагдаж байгаа бүх бодис, уусмал нь хаяг шошготой байна.

4.5. Лабораторид идэх, уух, тамхи татах, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, хоол хүнсний зүйл хадгалах, хоол бэлтгэхийг хориглоно.

4.6. Хөргөгчинд хоол хүнсний зүйл, химийн бодис бэлдмэлийг хамт хадгалахыг хориглоно.

4.7. Лабораторийн зориулалтаар ашигладаг хөргөгч, хөлдөөгч, зуух зэрэг тоног төхөөрөмж дээр “Зөвхөн лабораторийн зориулалтаар ашиглана” гэсэн анхааруулга наана.

4.8. Аюул осол гарсан үед тусламж дуудах утасны дугаар болон  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, лабораторийн эрхлэгч, лабораторийн ажилтнуудын утасны дугаарыг лабораторийн дотор, хаалганы дэргэд байрлуулсан байна.

4.9. Онцгой аюултай бодис хадгалж байгаа газарт тохирох тэмдэг, тэмдэглэгээг тавина.

4.10. Лабораторийн зориулалттай шил саванд хоол, унд бэлтгэх, идэж уухыг хориглоно.

4.11. Лаборатори нь гар угаах угаалтуур, шингэн саван, гарын алчуураар хангагдсан байна. Химийн бодистой ажилласны дараа заавал гараа угаана.

4.12. Лабораторид 16 наснаас доош насны хүүхэд оруулахыг хориглоно.

4.13. Лабораторийн хаалган дээр анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ,  “Зөвшөөрөлгүй хүн орохыг хориглоно” гэсэн анхааруулга байрлуулна.

4.14. Гадны хүн лабораторид зөвхөн тухайн лабораторид ажилдаг ажилтны хамт орохыг зөвшөөрөх бөгөөд орох үед аюултай орчин гэдгийг хэлж анхааруулна.

4.15. Химийн бодисыг пипетакаар тасалж авахад амаар сорохыг хориглоно.

4.16. Лабораторид ажиллахдаа аль болох арьс бага ил гарахаар урт ханцуйтай хувцас өмснө.

4.17. Лаборатори ямар нэг хэвийн бус зүйл ажиглагдвал яаралтай лабораторийн эрхлэгчид мэдэгдэнэ.

4.18. Лабораторид онцгой хортой химийн бодистой ганцаараа ажиллахыг хориглоно.

4.19. Лаборатори нь анхны тусламж үзүүлэх эм бэлдмэл, материалаар хангагдсан байна.

4.20. Сорох шүүгээ ашиглахад дараах зааварчилгааг мөрдөнө:

4.20.1. Сорох шүүгээг ашиглаагүй үед хаалтыг байнга хааж байх ба ашиглахдаа хаалтыг 25-30 см-ээс ихгүй нээх;

4.20.2. Сорох шүүгээнд уусмал бэлтгэх, туршилт явуулах гэх мэт ажил гүйцэтгэхдээ нүүрний хаалт буюу ирмэгээс дотогш 15 см-ээс багагүй зайд хийх;      

4.20.3. сорох шүгээн дотор цахилгааны розетка байрлуулж болохгүй ба лабораторийн розетка болон бусад оч үсэрч болох эх үүсвэр нь шатамхай уураас хамгаалсан хамгаалалттай байх;

4.20.4. сорох шүүгээнд хийж байгаа ажилд ашиглагдаж байгаас бусад тохиолдолд сорох шүүгээнд химийн бодис, тоног төхөөрөмж хадгалахыг хориглоно;

4.20.5. сорох шүүгээний сорох хэсгийг чөлөөтэй байлгах ба багаж тоног төхөөрөмж болон бусад том овортой зүйлээр хааж, таглаж болохгүй;

4.20.6. цаас, даавуу зэрэг материал сорох хоолой руу сорогдож, таглахаас сэргийлэх, шалгаж байх;

4.20.7. сорох шүүгээг дараах тохиолдолд  ашиглахыг хориглоно:

- сорох шүүгээ болон хоолойд нүх сүв, гэмтэл гарах;  

- сорох хүч нь муудах зэрэг ажиллагаанд нь доголдол гарах.

 

4.21. Галын аюулгүй байдлыг хангахад дараах шаардлагыг мөрдөж ажиллана:

4.21.1. Хүрээлэнгийн дотор тамхи татахыг хориглоно.

4.21.2. Шатамхай, исэлдүүлэгч бодис хадгалж, ашиглаж байгаа орчинд ил гал гаргах, гагнуур хийх, оч үсэргэж металл таслах, тайрахыг хориглоно.

4.21.3. Галын хорыг лаборатори дотор байрлуулбал хаалганы дэргэд, харагдахуйц газар, хэрэв хонгилд бол 30 м тутамд байршуулна.

4.21.4. Галын хор, галын гидрантын ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан шалгаж, ажиллагааны бэлэн байдлыг хангуулна.

4.21. Цахилгааны аюулгүй байдлыг хангаж, дараах шаардлагыг мөрдөж ажиллана:

4.21.1. Цахилгаанаар ажилладаг багаж тоног төхөөрөмжийг хөндийрүүлж тусгаарласан  эсвэл  газардуулсан байна;

4.21.2. Компьютерээс бусад багаж тоног төхөөрөмжийг ажиллуулахад тоног төхөөрөмжид зориулагдснаас бусад ахуйн уртасгагч ашиглахыг хориглоно;

4.21.3. Гэмтэлтэй залгуур, утас, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно;

4.21.4. Лабораторид ашиглагдаж байгаа залгуур нь ус, чийг, уурнаас хамгаалсан хавхлагатай байна.

4.21.5. Цахилгааны шитэнд холболт, салгалтыг зөвхөн цахилгаанчин хийнэ.

4.21.6. Цахилгааны гэмтэл гарсан үед оншлох, засварлах ажлыг цахилгаанчин ганцаараа гүйцэтгэж болохгүй ба цахилгааны тодорхой мэдлэгтэй ажилтныг байлцуулна.

4.22. Механик гэмтэл учруулах боломжтой тоног төхөөрөмж дээр ажиллахад дараах шаардлагыг мөрдөнө:

4.22.1. Бутлагч, нунтаглагч, таслагч, тогоо гэм мэт механик гэмтэл ажилтанд учруулж болох тоног төхөөрөмж дээр ажиллах зааварчилгааг тоног төхөөрөмж нэг бүрээр боловсруулж, түүн дээр ажиллах ажилтан уншиж танилцан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.22.2. Механик гэмтэл учруулж болох ил задгай төхөөрөмж, гадаргууг аль болох хаах, тусгаарлах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

 

Тав. Хувийн хамгаалах хэрэгсэл

5.1. Лабораторид ажиллагсад нь доорх хувийн хамгаалах хэрэгслэлээр хангагдсан байна:

-       халат;

-       бээлий;

-       нүдний шил.

5.2. Ашиглах бодисоос хамаарч бээлийг сонгох ба тухайн бодисоос хамгаалах чадвартай материалаар хийсэн бээлий өмснө.

5.3. Идэмхий, хортой, тэсрэмтгий бодис, шингэн болон хатуу халуун бодистой ажиллахад хамгаалалтын шил зүүнэ.

5.4. Хортой хий, уур ялгаруулдаг процессыг сорох шүүгээнд явуулах ба шаардлагатай тохиолдолд амьсгал хамгаалах маск, баг ашиглана.

Зургаа. Хог хаягдал

6.1. Хог хаягдлын үүсэлт, ангилан ялгах, цуглуулах, тээвэрлүүлэх, устгах үйл ажиллагаанд хог хаягдал хариуцсан ажилтан хяналт тавина.

6.2. Хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой, боломжгүйгээр нь ангилж хаяна.

6.3. Дахин боловсруулах боломжгүй энгийн хог хаягдлыг хогийн уутанд хийж хогийн цэгт хаяна.

6.4. Дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар, лаазыг тусад нь цуглуулж, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид өгнө.

6.5. Аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдалтай хольж болохгүй.

6.6. Аюултай хог хаягдлыг төрөл, төрлөөр нь ялгаж хадгалах савыг тогтоосон цэгт байрлуулж, “Аюултай хог хаягдал” гэсэн тэмдэглэгээ хийж, хаяж болох хог хаягдлын нэрийг бичсэн байна.

6.7. Аюултай хог хаягдлыг зөвхөн тухайн аюултай хог хаягдлыг хийхийг зөвшөөрсөн саванд хаяна.

6.8. Аюултай хог хаягдлыг өгч устгах аж ахуйн нэгж байхгүй тохиолдолд аюулгүй байдлыг хангаж хадгална.

6.9. Лабораторийн хог хаягдлыг устгахад “Лабораторийн хог хаягдлыг устгах аргачлал”-ыг мөрдөнө.

6.10. Ашиглах боломжгүй болсон, чанар байдал нь алдагдсан химийн бодисыг тухайн бодисыг хадгалах нөхцөлд хадгалах ба аюултай хог хаягдал устгадаг зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид өгч устгуулна.

6.11. Химийн бодисын хоосон сав баглаа боодлыг цэвэрлэлгүйгээр хадгалах тохиолдолд түүний дотор хадгалж байсан бодистой ижил нөхцөлд хадгална. Тагийг сайтар таглаж хадгална.

6.12. Цэвэрлээгүй химийн бодисын сав баглаа боодлыг аюултай хог хаягдал гэж үзэх ба аюултай хог хаягдал цуглуулах, устгах, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид өгнө.

6.13. Дараах тохиолдолд химийн бодисын савыг цэвэрлэсэн гэж үзэж, энгийн хог хаягдалтай хамт хаяж болно:

1/ усанд уусдаг бодис хадгалж байсан савыг сайтар суллаж, 3 удаа усаар зайлж цэвэрлэсэн,

2/ усанд уусдаггүй бодис хадгалж байсан савыг тохирох уусгагчаар нь 3 удаа зайлж цэвэрлэсэн.

6.14. Химийн бодисын савыг цэвэрлэхэд үүссэн уусмалыг саармагжуулсны дараа бохир ус зайлуулах төвлөрсөн шугам руу нийлүүлнэ. Эсвэл аюултай хог хаягдал устгадаг аж ахуйн нэгжид өгнө.

6.15. Лабораторийн шил савыг суллаж, цэвэрлэж хаяна.

6.16. Ашиглалтаас гарсан хөргөгч, хөлдөөгч, сорох хоолой, шүүгээ гэх мэт лабораторийн тоног төхөөрөмж, тавилгыг цэвэрлэж бохирдолгүй болгоно.

 

 

 

Хавсралт 1

 

 

 

 

Бодисын нэр

/англи/

 

Бодисын нэр /монгол/

 

Томъёо

 

CAS

дугаар

 

Ангилал

 

Хэмжээ

(кг / л)

 

Үлдэгдэл

(кг / л)

 

Тайлбар

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 








Тайлбар–энэ хэсэгт устгах, бусдад шилжүүлэх,  агуулахад буцааж өгөх гэм мэт шаардлагатай арга хэмжээг бичнэ.

 

 


Бусад мэдээлэл