Үндсэн агуулга руу

Бидний тухай

“МОНГОЛЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД” судалгаанд үндэслэсэн зөвлөмжийн эмхэтгэл

2023-04-12

судалгаанд үндэслэсэн зөвлөмжийн эмхэтгэл

2023 оны 04-р сарын 11-ний өдөр

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2005-2023 онд судалгааны стратеги зорилтын дагуу философи, социологи, улс төр судлал, эрх зүй, шашин судлалын чиглэлээр гүйцэтгэсэн суурь болон хавсарга судалгааны үр дүнд боловсруулсан зөвлөмжүүдийг эмхэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна. Эмхэтгэлд “Монголын хөгжлийн бодлого боловсруулах философи арга зүй”; “Иргэдийн амьдралын хэв маяг”; “Боловсрол, шинжлэх ухаан”; “Эдийн засаг”; “Улс төр, засаглалын харилцаа”; “Эрх зүйн тогтолцоо”; “Шашин шүтлэг”; “Нийслэлийн иргэн”; “Монголын хөгжлийн бодлогын асуудлууд” гэсэн дэд сэдвийн хүрээнд нийт 25 зөвлөмжийг нэгтгэжээ.

БШУЯ-ны “Шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх” арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд манай нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны үндэстэй хандах, иргэдийн нийгмийн оролцоог дэмжихэд  хувь нэмэр оруулах зорилгоор тус эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүлэв.

Социологийн салбарын эрхлэгч, докторант Ж.Батжаргал, Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд, ЭНБД доктор (Ph.D) М.Золзаяа нар эмхэтгэж, академич Б.Батхишиг, доктор (Ph.D) М.Золзаяа  нар редакторлав.

Н.Нацагням