Эрдэм шинжилгээ
Философийн салбар
- Өрнө, дорны философийн харьцуулсан судалгаа
- Монголын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх
- Философийн сонгодог бүтээлийн эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар
Социологи, нийгмийн сэтгэлзүйн салбар
- Социологийн түүх, онол, арга зүйн судалгаа
- Социологийн судалгааны аргачлал, аргыг судлан боловсруулах
- Монголын нийгмийн харилцаа, монголчуудын амьдралын хэв маягийн социологийн судалгаа хийх
- Олон нийтийн санаа бодлын социологийн судалгаа хийх
Улс төр судлал, эрх зүйн салбар
- Улс төр судлалын онол, практикийн асуудал
- Улс төрийн сэтгэлгээний түүхийн судалгаа
- Монгол улсын эрх зүйн тогтолцооны өнөөгийн төлөв байдал хөгжлийн чиг хандлага
- Шүүх эрх мэдлийн хүрээнд Монгол Улсын шүүхийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг судлах тухай асуудал
- Иргэдийн эрх зүйн ухамсар, эрх зүйн соёлын төлөв байдлын талаархи асуудал
- Шилжилтийн үеийн Монголын эрх зүй ба харьцуулсан эрх зүй
- Үндсэн хуульт ёс: Төлөвшил, хандлага
Шашин судлалын салбар
- Монгол дахь шашны төлөв байдал
- Шинэ шашны урсгал
Баян-Өлгий аймаг дахь салбар
Хамтарсан төсөл
Гадаадын болон олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд дараах хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
- “Орос болон Монголын өөрчлөгдөж буй нийгмийн интеграци, задралын үйл явц” (Удирдагч: Ц.Цэцэнбилэг, 2014-2016)
- “Пост Зөвлөлтийн нийгэм ба буддын шашны нийгэм: ОХУ, Монгол дахь нийгэм, шашны үйл явц” (Удирдагч С.Цэдэндамба, Т.Б.Бадамцыренов, 2015-2016)
- “Орос, Монгол дахь залуучуудын улс төрийн оролцоо, идэвх (харьцуулсан шинжилгээ)” (Удирдагч Г.Чулуунбаатар, М.К.Горшков )
Шинжлэх ухаан, технологийн төсөл
Философийн хүрээлэн нь философийн салбар, социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар, улс төр, эрх зүйн салбар, шашин судлалын салбар, Баян-Өлгий аймаг дахь нийгэм эдийн засгийн судалгааны салбар гээд нийт 5 салбар эрдэм шинжилгээ, үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр салбарууд нь тус тусын судалгааны сэдвээрээ суурь судалгааны төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 онд хэрэгжиж дууссан суурь судалгааны төсөл:
- “Монголын хөгжил: Судалгаа, бодлогын хөгжил” суурь судалгааны төсөл, 2015-2017 он, Төслийн гэрээний дугаар SST_047/2015. Философийн салбар, Удирдагч: академич Г.Чулуунбаатар, гүйцэтгэгчийн тоо 14, ЭШЗ-24.5 сая төгрөг (2017 онд зарцуулагдах эрдэм шинжилгээний зардал 10,000,000)
- “Монгол улс дахь шашны төлөв байдлын судалгаа” суурь судалгааны төсөл, 2015-2017 он, Төслийн гэрээний дугаар SST_047/2015. Шашин судлалын салбар, Удирдагч доктор (Ph.D), профессор С.Цэдэндамба, гүйцэтгэгчийн тоо 8, ЭШЗ-23,9 сая төгрөг (2017 онд зарцуулагдах эрдэм шинжилгээний зардал 8,950,000)
Одоо хэрэгжиж байгаа суурь судалгааны сэдэвт төсөл:
- “Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлсийн шинжилгээ” суурь судалгааны төсөл, 2017-2019 он, төслийн гэрээний дугаар SSA_17. Философийн салбар, удирдагч доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, гүйцэтгэгчийн тоо-9, ЭШЗ-27,7 сая төгрөг (2017 онд зарцуулагдах эрдэм шинжилгээний зардал 6,000,000)
- "Монголчуудын ёс суртахуун-эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” суурь судалгааны төсөл, 2017-2019 он, төслийн гэрээний дугаар SSA_039/17. Улс төр эрх зүйн салбар, удирдагч академич С.Нарангэрэл, гүйцэтгэгчийн тоо 11, ЭШЗ-20 сая төгрөг (2017 онд зарцуулагдах эрдэм шинжилгээний зардал 5,000,000)
- “Монгол дахь шинэ шашнууд: нийгэм, философийн шинжилгээ” суурь судалгааны төсөл, 2017-2019 он, төслийн гэрээний дугаар ШУТС 2017/49. Шашин судлалын салбар, Удирдагч доктор (Ph.D), профессор С.Цэдэндамба, гүйцэтгэгчийн тоо 8, ЭШЗ-23 сая төгрөг (2017 онд зарцуулагдах эрдэм шинжилгээний зардал 6,000,000)
- “Монголын улс төрийн үйл явцын хөгжилд улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг” суурь судалгааны төсөл, 2017-2019 он, төслийн гэрээний дугаар ШУТС 2017/47. Улс төр эрх зүйн салбар, удирдагч доктор (Ph.D) Д.Баасансүрэн, гүйцэтгэгчийн тоо 14, ЭШЗ-27,5 сая төгрөг (2017 онд зарцуулагдах эрдэм шинжилгээний зардал 6,000,000)