Баян-өлгий аймаг дахь нийгэм эдийн засгийн бодлогын салбар
2020-04-27
Салбарын эрхлэгч: Доктор (Ph.D), профессор Г.Золбаяр
Тус Нийгэм-эдийн засгийн судалгааны төв нь /хуучнаар/ анх ШУА-ийн ерөнхийлөгч, Баян-Өлгий аймгийн АДХГЗ, Намын хорооны хамтарсан шийдвэрээр 1989 онд “Казах, түрэг судлалын сектор” нэртэй Түүхийн хүрээлэнгийн салбар нэгж болж анх байгуулагдажээ. 1990 онд ШУА-ийн тэргүүлэгчдийн 27-р тогтоолоор бие даасан нэгж “Нийгмийн шинжлэх ухааны төв” нэртэй байгуулагдаж, ШУА-д шууд харъяалагдах болжээ. 1998 онд Засгийн газрын тогтоолоор “Баян-Өлгий аймаг дахь Нийгэм-Эдийн засгийн судалгааны төв” болон өргөжсөн байна. 2004 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 04-р тоот тогтоолоор НЭЗСТ-ийг Түүх хэл шинжлэлийн сектор, Байгалийн шинжлэл, экологийн сектор, Эдийн засгийн сектортой болсон. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26 ны 27-р тоот тогтоолоор Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбар болгон өөрчилсөн билээ. Тус төв байгуулагдсанаас хойш шинжлэх ухааны доктор 4, боловсролын доктор 9 хүн төрөн гарч гадаад дотоодод амжилттай ажиллаж байна.
Судалгааны чиглэл: Баруун бүс нутаг дахь угсаатны бүлгүүдийн хэл, соёл, түүх, нийгэм, экологи
Бүрэлдэхүүн:
- Доктор (Ph.D) Б.Өмирбек
- Докторант Х.Мырзабек
- Магистр Б.Жаргалсайхан
- Магистр Н.Эрдэнэбаяр
- Магистр Е.Аяулы
- Магистр Б.Гулнур
- Магистр Б.Одмаа
Судалгаа:
- Алтай урианхайчуудын нийгмийн төлөв байдлын судалгаа /2019 он/
- Баян-Өлгий аймгийн байгалийн чацарганы тархац, нөөц, хэлбэрүүд /2019 он/