Үндсэн агуулга руу

Бидний тухай

Шашин судлалын салбар

2020-04-27

Салбарын эрхлэгч: Доктор (Ph.D) М.Батаа

1972 онд Шинжлэх ухааны академийн харъяанд Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулагдахад түүний бүтцэд Буддын судлалын сектор ууган салбаруудын нэг болон байгуулагдсан бөгөөд 1970-аад оны дунд үеэс судалгаа эрчимжиж, буддын судлал, шашин судлал гэсэн хоёр чиглэлээр салбарлан хөгжих болсон. 2000 онд ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар Шашин судлалын төв болон дахин байгуулагдсан ба Монголын философийн түүх, шашин судлалын төв, 2015 оноос Шашин судлалын салбар болон ажиллаж байна. Буддын судлалын секторыг эхний 10 жилд монголын нэрт эрдэмтэд ШУА-ийн гишүүн, доктор Ч.Жүгдэр, түүхийн ухааны доктор С.Пүрэвжав, Т.Содномдаргиа 1983 -1990 он хүртэл секторын эрхлэгчээр ажиллажээ. Ингэхдээ буддын судлал нь буддын философи, монголын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн судалгаа голлож байсан бол өнөөдөр монголын философи сэтгэлгээний түүхийн судалгааг цаашид өргөтгөн гүнзгийрүүлж, монгол сэтгэгчдийн философийн үзэл санааг судлан тодруулах, философи, логикийн эх бичгийн судалгааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсад уламжлалт буддын болон бөөгийн шашны зэрэгцээ өөр бусад олон шашны урсгал чиглэл, шүтлэг бишрэлийн хэлбэрүүд дэлгэрэх болсон, шашны янз бүрийн нийгмийн бүлгүүдийн ялгарал эрчимтэй явагдах болсон, мөн тэдний эрх ашгийг илэрхийлэгч шашны олон нийтийн байгууллагууд үүсч, үйл ажиллагаа нь эрчимжсэн зэрэг өвөрмөц нөхцөл байдал бий болсон. Судалгааны чиглэл: Монголын философийн түүх; буддын философийн түүх, эх сурвалж; монголчуудын шашин, шүтлэгийн төлөв байдал, сүсэг бишрэлийн нийгмийн нөлөө

Бүрэлдэхүүн:

  • Докторант Р.Алтансүх
  • Докторант Б.Ариунзул
  • Магистр Б.Бадрах
  • Магистр Б.Мөнхцацралт

Суурь судалгааны төсөл:

  • “Монгол улс дахь шашны төлөв байдлын судалгаа” /2015-2017 он/
  • “Монгол дахь шинэ шашны хөдөлгөөн: нийгэм, философийн шинжилгээ” /2017-2019 он/

Хамтарсан төсөл:

  • “Сүсэгтнүүд ба лам нар: өөрчлөгдөж буй Орос, Монголын шилжилтын нийгэм дэх буддын үзэл санаа ба практик” /2018-2019 он/