Үндсэн агуулга руу

Бидний тухай

Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар

2020-04-27

Салбарын эрхлэгч: доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэцэнбилэг

1972 онд Социологийн сектор байгуулагдсан. Секторын анхны эрхлэгч Х.Нямбуу (доктор (Sc.D), профессор, төрийн шагналт болсон), эрдэм шинжилгээний ажилтан Б.Самбуу, Ц.Төрбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ. 1980-аад оны эхэн үе гэхэд Монголын нийгмийн шинжлэх ухаанд социологийн салбар нэгэнт баттай байр эзэлснээр суурь болон практикийн чиглэл бүхий социологийн судалгаа олон түмэнд танил болсон юм. Энэхүү түүхийг хураангуйлан тус хүрээлэнгийн социологийн салбараас “Монгол дахь социологийн хөгжил” (УБ.,2011) хамтын бүтээлийг хэвлүүлэн гаргасан.

Салбарын үндсэн чиг үүрэг: Монголын нийгмийн үндсэн асуудлыг тодорхой-лох, танин мэдэх, задлан шинжилж тайлбарлах, ирээдүйн чиг хандлага төлөвийг тодорхойлоход чиглэж буй Улс төрөөс ангид, шинжлэх ухаанч, үнэнч, шударга, тогтвортой байдлыг эрхэмлэн, Социологи, нийгмийн сэтгэл зүйн судалгааг тэргүүлэх, инновацийн үнэт зүйлсэд чиглэсэн “Боловсрол – Шинжлэх ухаан – Үйлдвэрлэл”-ийн цогц үйлээр түншлэх хамтын ажиллагаа хийгээд эрдэмтэн судлаачдын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг бодитой дэмжих замаар дэвшилтэт шинэ мэдлэгийг тасралтгүй бий болгох, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэж буй.

Судалгааны чиглэл: Орчин үеийн социологийн онол, арга зүй; Монголын нийгмийн бүлгүүд, харилцаа, давхраажилт, нийгмийн ялгарал, амьдралын хэв маяг; Монголчуудын адилсал, үнэт зүйлс, ашиг сонирхол, хот, хөдөө, шашин, өрх гэр, эрүүл мэнд, соёл зэрэг нийгмийн институтууд; Олон нийтийн санаа бодлын судалгаа; Нийгмийн сэтгэл зүй

Бүрэлдэхүүн:

  • Доктор (Ph.D), профессор Ц.Пүрэв
  • Докторант Ж.Батжаргал
  • Докторант О.Баасантогтох
  • Докторант Ё.Ундрал
  • Магистр Д.Номун-Эрдэнэ
  • Магистр Ж.Пүрэвханд
  • Магистр Б.Азбаяр

Суурь судалгааны төсөл:

  • Монгол дахь хотжилт, хотын амьдралын хэв маяг /2011-2013 он/
  • Хөдөөгийн амьдралын хэв маяг, өөрчлөлт төлөв хандлага /малчдын жишээн дээр/ /2014-2016 он/
  • Нийгмийн оролцоо ба тусгайлагдах үйл явц /2019-2021 он/
  • Ахмад настны социаль хандлага: үр дагавар, төлөв, хандлага /2019-2021 он/

Хамтарсан төсөл

  • “Миний амьдралын ертөнц”. ОХУ-ын ШУА, Сибирийн салбар, Социологийн салбар /2001 он/.
  • “Өөрчлөгдөж буй ертөнц дэх Монгол угсаатны дасан зохицох чадвар, амьдралын түвшин, нийгмийн мэдрэмж”, /ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА, Сибирийн салбар Буриадын төв/ /2009 он/.
  • “Нийгмийн дасан зохицол” /2009 он/.
  • “Эдийн засгийн хямрал” /2009 он/.
  • “Өөрчлөгдөж буй ертөнц дэх Монгол угсаатны дасан зохицох чадвар, амьдралын түвшин, нийгмийн мэдрэмж” /2009 он/.
  • “Өрнө Дорны дундах Монгол түмэн” /ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Философи эрхийн хүрээлэн, Монгол Алтай судлалын хүрээлэн/ /2011 он/.
  • “Орос, Монголын өөрчлөгдөж буй нийгмийн интеграци, задралын үйл явц” /2013-2014 он/.
  • “Өөрчлөгдөж буй нөхцөлд Орос, Монголын нийгмийн адилсал, бүтцийн өөрчлөлт” /2014-2016 он/.
  • “Нийгмийн оролцоо, гадуурхал”. ОХУ-ын ШУА. Социологийн хүрээлэн, Сибирийн хамтарсан ШУТ-ийн судалгаа. /2015-2016 он/.
  • “Тэтгэврийн насныхан”. ОХУ, ШУА /2015-2016 он/.
  • “Орос Монголын залуучуудын улс төрийн идэвх, оролцоо” /2015-2017 он/.
  • “Монгол, Оросын залуучуудын улс төрийн идэвх оролцоо”. ОХУ-ын ШУА, ФХ СНСЗС /2017 он/.