Философийн салбар
2020-04-27
Салбарын эрхлэгч: Доктор (Ph.D), профессор Ш.Ганхуяг
Философийн салбар анх ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд “Гүн ухаан, хууль цааз судлалын тасаг” гэсэн нэртэйгээр 1967 онд байгуулагдсан 1972 онд МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор ШУА-ийн бүрэлдэхүүнд Философи, социологи, эрхийн хүрээлэнг байгуулах үеэс Философийн сектор нэртэйгээр эрдэм судлалын үйл ажиллагаа явуулж ирсэн. Салбарын эрхлэгчээр доктор (Ph.D) Д.Дашжамц, доктор (Sc.D), Д.Дашпүрэв, доктор (Ph.D) Г.Лодой, доктор (Ph.D) Г.Сайнхишиг, академич Г.Чулуунбаатар, Доктор (Sc.D) Ч.Ган-Өлзий, доктор (Ph.D) О.Эрдэнэчимэг нар ажиллаж байв. Энэ салбарт ажиллагсдаас Г.Лувсанцэрэн, Д.Дашпүрэв, Г.Чулуунбаатар, Т.Содномдаргиа нар шинжлэх ухааны доктор, Ш.Түдэв, Г.Сүрэнжав, А.Цэрэннадмид, Г.Тунгалаг, Г.Лхагвасүрэн, М.Гантуяа, Ц.Баатартогтох, О.Чимэг, Н.Эрдэнэтунгалаг, С.Соёлмаа, Ж.Энхбаяр нар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. Академич Ч.Жүгдэр, С.Норовсамбуу, Г.Лувсанцэрэн, Г.Чулуунбаатар нар ажиллаж олон арван бүтээл туурвисан.
Судалгааны чиглэл: Монголын философийн түүх, нийгмийн философи, ёс зүй, соёл иргэншлийн онолын чиглэлээр суурь судалгаа хийж XX зууны Монголын нийгмийн өөрчлөлтийг бүхэлд нь болон нийгмийн амьдралын зарим хүрээгээр тусгайлан судалж олон бүтээл туурвижээ. Өрнө-Дорны философийн судалгаа гэсэн чиглэлээр суурь судалгаа хийж ирсэн.
Бүрэлдэхүүн:
- Академич Г.Чулуунбаатар
- Доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий
- Доктор (Sc.D), профессор Б.Даш-Ёндон
- Доктор (Sc.D), дэд профессор Б.Батхишиг
- Доктор (Ph.D) Ж.Энхбаяр
- Доктор (Ph.D) С.Соёлмаа
- Магистр П.Мягмарсайхан
- Магистр Ж.Бямбасүрэн
- Магистр О.Болор-Эрдэнэ
- Магистр Б.Цэрмаа
Суурь судалгааны төсөл:
- “Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ” /2017-2019 он/
- “Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс” /2018-2020 он/