Эхлэл
Эрдэмтэн
Мишиг-Ишийн Батаа
Овог: Мишиг-Иш
Нэр: Батаа
Боловсрол:
1989 онд УБ хотын 3 дугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол дүүргэсэн.
1988-1989 онд Орос хэлний дээд сургууль (ОХДС)-ийн Орос хэлний дээд курс дүүргэсэн.
1989-1996 онд Гандантэгчэнлин болон Дашчойлин хийдэд уламжлалт Буддын шашны боловсрол эзэмшсэн.
1997-2001 онд АНУ-ын Хавайн Их сургуулийн (University of Hawaii at Manoa) Улс төрийн шинжлэх ухааны тэнхимд Улс төр судлалын магистр (Master of Political Science), мөн тус их сургуулийн Шашин судлалын тэнхимд харьцуулсан шашин судлалын магистрын (Master of Comparative Religion) зэрэг тус тус хамгаалсан.
1999-2001 онд АНУ-ын Хавай мужийн Дорно-Өрнө Төв (The East-West Center)-д суралцан олон улсын манлайллын хөтөлбөр (International Leadership Program)-ийг дүүргэсэн.
2010-2013 онд Японы Рицумейкан Их сургуулийн Ази судлалын сургуульд улс төрийн шинжлэх ухаан (олон улсын харилцаа) Ази судлалын чиглэлээр докторын (Doctor of Philosophy) зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
1990-1996 онд Зүүн хүрээ Дашчойлин хийдэд лам, голч лам, тамгын лам, ловон лам.
1998-1999 онд АНУ-ын Хавайн Их сургуулийн номын санд номын санч
2001-2002 онд АНУ-ын Вермонт мужийн Марлборо коллежид улс төр судлалын багш
2002-2019 онуудад Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхмийн багш, гадаад харилцааны албаны дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирлын албан тушаалуудыг тус тус хашсан ба Бодлого, улс төр судлалын тэнхмийн дэд профессороор ажилласан.
2011-2020 онд “Их Майдар Сан”-гийн ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байна.
2011-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашины асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилласан.
2013-2018 онд МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн Ажлын албанд оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хариуцан Ахлах референтээр ажиллаж байв.
2014-2018 онуудад МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажилласан.
2014 оноос “Номын гурван хүрдэн сан” ТББ-гийн Тэргүүнээр ажиллаж байна.
2019 оноос УИХ-ын Даргын дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
2019 оноос ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байна.
Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос, Түвд
Бүтээлийн жагсаалт:
Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, судалгааны өгүүллүүд:
“The Oppression of Buddhism in Mongolia” хэмээх Англи хэл дээрх өгүүлэл ЮНЕСКО-н “Энх тайвны соёл” төслийн хүрээнд 1999 онд АНУ-ын “The 21st Century” Бостоны судалгааны төвөөс эрхлэн гаргасан номд орсон.
“Non-Violent Politics” хэмээх өгүүлэл нь Ази номхон далайн залуучуудын чуулга уулзалтад зориулан хэвлэгдсэн товхимолд орж Японд 2000 онд Англи хэл дээр хэвлэгдсэн.
“The USA and East Asian Security Relations” сэдэвт магистрын судалгааны ажлыг 2002 онд АНУ-ын Хавайн их сургуулийн Улс төр судлалын тэнхимд хийж, улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.
“The Religious Integration Attempts by the Japanese in Inner Asia in the 1930s” магистрын судалгааны ажлыг 2001 онд Хавайн их сургуулийн Шашин судлалын тэнхимд хийж, шашин судлалын магистрын зэрэг хамгаалсан .
“A Brief History of Mongolian Buddhism” судалгааны өгүүллийг 2005 онд БНСУ-ын Донгүкийн их сургуулийн дэргэдэх Буддын судлалын академийн мэргэжлийн сэтгүүл болох “Buddhist Culture”-д хэвлүүлсэн.
“Historical Perspective: Japan’s Promotion of Mongolian Nationalism through Buddhism: 1920-1938” судалгааны өгүүллийг 2012 онд Японы Рицумейкан их сургуулийн Ази Номхон Далайн Судлалын сэтгүүлд хэвлүүлсэн.
“The Mongol Khaans and Taoism before and during the Yuan Period” судалгааны өгүүллийг 2012 онд БНСУ-ын Олон улсын Буддизм судлалын сэтгүүлд хэвлүүлсэн.
Докторын (Ph.D) бүтээл:
“Японы олзлогдсон цэргүүд Монголд, 1945-1947: Хоёр орны улс төрийн харилцаанд нөлөөлсөн нь” 2013 оны 6 дугаар сард Японд хэвлэгдсэн.
“Нийгмийн өөрчлөлтийн нөхцөл дэх Бурханы шашны сүм хийдийн харилцаа. // ШУА-ийн Философийн хүрээлээн. Философи, эрхийн судлал. 2015 он.
Ном, гарын авлага:
“Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь” гарын авлага. Монголын нээлттэй нийгэм хүрээлэн. УБ.,2004.
“Бодлого боловсруулах үйл явц дахь иргэдийн оролцоо” гарын авлагын орчуулга. Монголын нээлттэй нийгэм хүрээлэн. УБ.,2005.
Буддын сүм хийдийн үйл ажиллагаа: олон нийтийн санаа бодол. УБ.,2017.
“Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг эмхэтгэн, хянан тохиолдуулж 2017 онд хэвлүүлэв.
2018 онд зохиогдсон “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг эмхэтгэн, хянан тохиолдуулан 2019 онд хэвлүүлсэн.
Бусад мэдээлэл