Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДАНЗАНГИЙН НАРАНТУЯА

ДАНЗАНГИЙН НАРАНТУЯА
PhD, Социологийн салбарын эрхлэгч,
МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан

Москвагийн Эдийн засаг-статистикийн Дээд Сургуулийг (МЭСИ) эдийн засагч-статистикч мэргэжлээр төгсөөд ажлынхаа гарааг Анагаах ухааны хүрээлэнгээс эхлүүлж, ШУА-ийн Философ, социолог, эрхийн хүрээлэн, Хүн судлалын хүрээлэнд үргэлжлүүлсэн юм. МЭСИ-ээс “Орос хэлийг гадаадыханд заах багшийн гэрчилгээ” бас хүртсэн.
1992-1994 онд НҮБ-ын тэтгэлгээр Бээжингийн Их Сургуульд суралцаж, хүн ам судлалын магистрын дипломыг Монголд анх өвөрлөж ирснээс хойш их, дээд сургуулиудад багшилж байв. 2001-2004 онд Их Британи улсын Эссексийн Их Сургуульд социолог-аман түүхийн чиглэлээр суралцаж, “ХХ зууны Монголын шашин: нийгмийн ба сүсэг бишрэлийн өөрчлөлт” гэсэн сэдвээр нийгмийн ухааны докторын зэрэг хүртсэн. Энэхүү судалгаа нь Холбооны Герман улсад англи хэл дээр хэвлэгдсэнийг 2020 онд шинэчлэн найруулж “Монголын нийгэм ба шүтээн” гэсэн номоороо монгол уншигчдад хүргэсэн билээ.
2005 он хүртэл ШУТИС-д багш, 2005-2006 онд НҮБ-ын Хүүхдийн санд хяналт үнэлгээний ажилтан, 2006 оноос МУИС-д багшлахын зэрэгцээ төрийн, хувийн болон Дэлхийн банк, АХБ, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагад статистикч, судлаач, сургагч/зөвлөхийн ажил эрхэлж байв. 2012-2022 онд АНУ-ын Харвардын Их Сургууль, Калифорний Их Сургууль (UCLA), Английн Кембриджийн Их Сургууль болон Тайваний Үндэсний Ченг чи Их Сургуульд зочин судлаачаар ажилласан. 2025 оны 2 дугаар сараас эхлэн ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологийн салбарын эрхлэгчийн албыг хашиж байна.

2006-2026 оны бүтээлийн жагсаалт

(2025) Судалгааны арга зүй (сурах бичиг, II хэвлэл), УБ: Адмон

(2025) “Монголын дээд боловсролын салбарын статистик өөрчлөлт”. Философи эрх зүйн судлал сэтгүүлийн 2025 оны №7

(2024) Солонгос сургууль (УБ дахь 1952-59 оны БНАСАУ-ын өнчин хүүхдийн сургууль), УБ: Соёмбо

(2024) “OХУ-ын зурагтын “Звезда суваг” Солонгосын хуваагдлын тухай”. IUU Солонгос судлал сэтгүүлийн 2024 оны №10

(2022) Сур³ ба суралцагчийн түүх. УБ

(2022) “Гэр бүлийн аз жаргал”. China Border Area Studies, No 227, pp: 59-66, Taiwan, Chengchi University (Мягмарсүрэнтэй хамтарсан өгүүлэл хятад хэлээр)

(2020) Монголын нийгэм ба шүтээн (нэг сэдэвт бүтээл) , УБ: МУИС Press

(2020) “Role of Women and Unemployment of Men” in ERINA Report, No 152. The Economic Research Institute for Northeast Asia, Niigata, Japan (япон хэлээр)

(2019) Статистик анхан шат. Excel програм (сурах бичиг, II хэвлэл). УБ: МУИС Press

(2017) Судалгааны арга зүй. УБ Адмон

(2017) “Cost of Urbanization”. Public Administration and Regional Studies, Bucharest. http://www.pars.fsjsp.ugal.ro/index.php?pag=lastissue

(2016) Б.Мягмарсурэнтэй хамтран “Семейное счастье по мнению Монгольских женщин” в Процессы социальной интеграции и дезинтеграции в трансформирующихся обществах России и Монголии под редакцией Голенкова.З.Т, Железняков, A.C, Ц.Цэцэнбилэг. Институт Социологии РАН, Москва, Улаанбаатар. ст. 129-134

(2016) “Использование устной истории в изучении религиозных изменений” в Пути и механизмы трансцивилизационного взаимодействия России и Монголии под редакцией Железняков, A.C и другие. http://www.isras.ru/files/File/publ/Trans_Civilizational_Conference_final_2015.pdf: pp. 242-248

(2015) Судалгааны арга зүй. Чанарын арга (2 дугаар хэвлэл), УБ Адмон

(2014) Статистик анхан шат. Excel програм УБ: Соёмбо

(2014) Budget: Analysis For Children. Save the Children, UK

(2012) Чанарын аргын судалгаа. УБ. Адмон

(2008) Religious changes in 20th century Mongolia: Social Changes and Popular Practices (нэг сэдэвт бүтээл) Saarbruken: VDM Verlag Dr.Muller

(2008) Child Protection: Mongolia, Save the Children, UK

(2006) “Mongolia” in Axel Weber (ed.) Social Protection Index for Committed Poverty Reduction, ADB: 159-215 (хамтын бүтээл


Бусад мэдээлэл
Батмөнх
2 жилийн өмнө
Мөнхцацралт
2 жилийн өмнө
Ариунзул
2 жилийн өмнө
Батаа
2 жилийн өмнө
Алтанцэцэг
2 жилийн өмнө
Цэцэнбилэг
2 жилийн өмнө
Энхбаяр
2 жилийн өмнө
Ган-Өлзий
2 жилийн өмнө
Даш-Ёндон
2 жилийн өмнө
Эрдэнэчимэг
2 жилийн өмнө
Мөнхцацралт
2 жилийн өмнө
Золбаяр
2 жилийн өмнө
Д.Дэмбэрэл
2 жилийн өмнө
Чулуунгэрэл
2 жилийн өмнө
Анара
2 жилийн өмнө
Батхишиг
2 жилийн өмнө
Батжаргал
2 жилийн өмнө
Хатанболд
2 жилийн өмнө
Азбаяр
2 жилийн өмнө
Мягмарсайхан
2 жилийн өмнө