Вэбсайтын цэс
Хэлний сонголт
С.ГАНХУЯГ

Овог нэр: Сандагдоржийн Ганхуяг
Албан тушаал: УТЭЗС-н ЭША
Эрдмийн зэрэг: Хууль зүйн магисрт
Цол хэргэм: Байхгүй
Товч танилцуулга (cv)

 С.ГАНХУЯГИЙН ТОВЧ НАМТАР

Боловсрол:

Нийслэлийн 62-р дунд сургуулийг 1991-2001 онд суурь боловсрол, “Номун далай” дээд сургуулийг 2001-2005 онд сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр бакалавр, “Түшээ” дээд сургуулийг 2012-2014 онд эрх зүйч мэргэжлээр бакалавр, БНХАУ-ын Чунчин хотын Баруун Өмнөдийн Их сургуулийг 2017-2020 онд хууль зүйн магистерийн зэрэгтэй тус тус төгсөж, 2021 оноос Удирдлагын академийн Төрийн удирдлагын докторын сургалтад элсэн суралцаж байна.

Гадаад хэл:

АНУ-ын Виржиния мужийн Арлингтон хот дахь “Инлингуа” англи хэлний сургалтын төвд 2010 оны 6-р сараас 9-р сард англи хэл, БНХАУ-ын Баруун Өмнөдийн Их сургуулийн Олон Улсын сургуульд 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сард хятад хэл суралцсан.

Англи хэлний IELTS-ийн 6.5 оноо, хятад хэлний HSK-4 дэсний 201 оноотой.

Ажлын туршлага:

“Инфо” сонинд 2005-2008 онд сурвалжлагч, “Ил тод байдал сан” ТББ-д 2008-2012 онд судлаач, “Ай Жи Эйч Жи” ХХК-д 2014 оны 12 сараас 2014 оны 8 сар хүртэл хуулийн мэргэжилтэн, Монголын үндэсний олон нийтийн радио телевизид 2015 оны 08-р сараас 2017 оны 01-р сар хүртэл хуулийн зөвлөх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 03 сар хүртэл эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнээр тус тус ажиллаж байсан. 

 2019 оны 10-р сараас Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, 2023 оны 03 дугаар сараас ШУА-ийн Философийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байна.

 Хүрээлэнд гүйцэтгэж байгаа албан ёсны судалгааны сэдэв:

Иргэний эрх зүй, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах эрх зүй, эрх зүйн философи.

 Бүтээлийн жагсаалт 2026 он хүртэл:

 Нэг сэдэвт бүтээл

Улс төр & нийгэм дээж мэдлэг. Монгол дахь Конрад-Аденауэр-Сан. Улаанбаатар. 2022 он. Цанжид. А нар (хамтын бүтээлийн 2-р дугаар бүлгийн “Шүүх эрх мэдэл” гэсэн дэд бүлгийг бичсэн)

Өгүүлэл

Томас Хоббсийн улс төрийн философи ба засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх тухай ойлголт. Төрийн захиргаа, 2022 IV №21.

Орчуулга

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөрөвдүгээр хэсэг. Гадаадтай холбоотой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам


Бусад мэдээлэл
Б.Алтанцэцэг
45 минутын өмнө
Батмөнх
2 жилийн өмнө
Мөнхцацралт
2 жилийн өмнө
Ариунзул
2 жилийн өмнө
Батаа
2 жилийн өмнө
Алтанцэцэг
2 жилийн өмнө
Цэцэнбилэг
2 жилийн өмнө
Энхбаяр
2 жилийн өмнө
Ган-Өлзий
2 жилийн өмнө
Мөнхцацралт
2 жилийн өмнө
Золбаяр
2 жилийн өмнө
Д.Дэмбэрэл
2 жилийн өмнө
Чулуунгэрэл
2 жилийн өмнө
Анара
2 жилийн өмнө
Азбаяр
2 жилийн өмнө
Мягмарсайхан
2 жилийн өмнө
Энхчимэг
2 жилийн өмнө