Эхлэл
Эрдэм шинжилгээний ажилтнууд
Цанжид
Харнууд Аюурзанын Цанжид
Албан тушаал: ЭШ-ний тэргүүлэх ажилтан
Эрдмийн зэрэг: Шинжлэх ухааны доктор
Цол хэргэм: Профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
Хүрээлэнд гүйцэтгэж байгаа албан ёсны судалгааны сэдэв: Бодлого судлал
1948 онд Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн. 1967 онд Алтай хотын 10 жилийн сургууль, 1973 онд БНПАУ -ын Вроцлав хотын Политехникийн дээд сургуулийг дүүргэж, Цахилгаан шугам сүлжээ, системийн инженерийн мэргэжил, магистр зэрэгтэй болсон. 1980-1982 онд Намын дээд сургууль төгсөж улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. 1988 онд Москва хотын Нийгмийн ухааны Академид Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1973-1974 онд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт инженер, 1974-1980 онд тус аймгийн Эрчим хүчний Үйлдвэрийн дарга, 1982-1990 онд Намын дээд сургуульд багш, 1990-1992 онд Улс төрийн дээд сургууль, Төр нийгэм судлалын Академид багш, секторын эрхлэгч, 1991-1993 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны ахлагч, 1993-1996 онд УИХ -ын даргын шадар зөвлөх, 1996- 2000 онд Судалгаа, сургалтын Прогноз төвийн захирал, 2000-2004 онд БСШУ-ны сайд, Засгийн газрын гишүүн, 2004-208 онд УИХ -ын гишүүн, 2008-2014 онд “Соёмбо” дээд сургуулийн УЗ-ийн дарга, 2014-2017 онд Этүгэн их сургуулийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, 2017-2018 онд БСШУС -ын сайдын зөвлөх, 2018 оноос ШУА -ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. 2018 онд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Удирдлагын Академи, Этүгэн их сургуулийн профессор. А. Цанжид улс төр, төр судлал, соёл судлалын салбарт судалгааны ажил хийж, хорь гаруй нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл туурвижээ. Тус улсад улс төрийн шинжлэх ухаан, бодлого судлалын хичээлийг анх заасан багш юм. А.Цанжид Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын болон Алтан гадас одонгоор шагнагджээ.
1973 онд магистр: Реактив чадлаар цахилгаан эрчим хүчний системийн хүчдэлийг тохируулах нь.
1988 онд боловсролын доктор: Хөдөө хөдөлмөрчдийн дунд зохиох соёл, гэгээрлийн ажлын удирдлага
2018 онд Шинжлэх ухааны доктор: Монголын төрт ёс: Улс төр-түүхийн шинжилгээ
БНСУ –ын Данкүкийн Их сургуулийн хүндэт доктор
Олон улсын их сургуулийн шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич
Польш улсын Вроцлав хотын Техникийн их сургуулийн алтан өргөмжлөл
ШУА –ийн Бага чуулганы дэргэдэх Философи, социологи, улс төрийн ШУ, соёл, урлагаар ШУ –ны доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн
Мөн Эрх зүйгээр ШУ –ны доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн
ПРОФЕССОР, ДОКТОР (Sc.D) ХАРНУУД А. ЦАНЖИДЫН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
Нэг. Ном сурах бичиг, нэг сэдэвт зохиол
Залуучуудын улс төрийн боловсрол. Уб., 1985, 3 хх.
Улс төрийн шинжлэх ухаан. Уб., 1995, 14.5 хх. (Сурах бичиг)
Улстөрийн шинжлэх ухаан. Нэмэн засварласан хоёр дахь хэвлэл Уб., 1999. 16, 63 хх.
Улстөрийн шинжлэх ухаан. Нэмэн засварласан гуравдах хэвлэл Уб., 2008, 17.5 хх.
Төрийн захиргаа. (Сурах бичиг) Уб., 2009, 18.75 хх.
Ардчилсан социализм: үүсэл хөгжил, мөн чанар. Уб., 1998, (сурталчилгааны товхимол) 7.1 хх.
Монгол соёл иргэншил. (нэг сэдэвт зохиол) Уб., 2005, 20 хх.
Хөгжлийн стратегийн талаар эргэцүүлэх нь. (нэг сэдэвт зохиол) Уб., 2008, 8.7 хх.
Төр барихуй монгол ухаан. (Нэг сэдэвт зохиол) Уб., 2011, 12 хх.
Бодь модны дор бодлогоширном. Яруу найргийн түүвэр Уб., 2011, 8.8 хх.
Нууц товчооны нууцыг мөшгөхүй. (нэг сэдэвт зохиол) УБ., 2016, 14.25 хх.
Монголын төрт ёс. (нэг сэдэвт зохиол) Уб., 2019, 22,67 хх.
Хос суртахуунт төр. (Улстөр судлал, төр судлалын өгүүллүүд) Уб., 2019, 24.75 хх.
Халиун сум. Нэвтэрхий толь. Уб., 2019, 34.33 хх.
Хөдөөгийн хөгжлийн бодлого: онол, загвар, туршлага, сургамж. (нэг сэдэвт зохиол) Уб., 2020, 12.25 хх.
Уугуул монгол соёл. (нэг сэдэвт зохиол) Уб., 2022, 40 хх.
Бодлого судлал. Сурах бичиг Уб., 2023
Шинэ нөхцөл эх шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого. (нэг сэдэвт зохиол) Уб., 2023, 22.25хх.
Монголын боловсролын философийг хөгжүүлэх асуудалд. (нэг сэдэвт зохиол) Уб., 2023, 5.5хх.
Соёл: Зохицохуй ба эзэмдэхүй. (нэг сэдэвт зохиол) Уб., 2024, 13.1xx.
Хувирган өөрчлөгч боловсрол: дэлхийн чиг хандлага. Нэг сэдэвт зохиол (Transformative Education) 2025, 10 хх.
Институтийн онол, арга зүйг бодлого судлалд ашиглах нь Уб., 2025. 20хх.
Төр ухаан. Уб. 2026, 10 хх.
Хоёр. Хамтын бүтээл
ХЗЭ-ийн байгууллагын үзэл суртал, хүмүүжлийн ажил. Ц.Даваадоржийн хамт. Уб., 1985, 5 хх.
Улстөрийн шинжлэх ухааны үндэс. Хамтын бүтээл. Уб., 1992, 10,75 хх. (Удиртгал, 1-р бүлэг, 2-р бүлгийн 1, 3-р бүлгийн 1,2,3 – р зүйлийг бичиж редакторласан)
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрхзүйн байдал, төвлөрлийг сааруулах нь. Уб., 2016, 14.2 хх.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ. Уб., 2019, 3-р бүлгийн 3-р зүйл.
Улс төр ба нийгэм. Дээж мэдлэг. Уб., 2022, 15хх. 1-р бүлэг, 2-р бүлгийн 1-3 -р зүйл
Монгол үндэстний гүн ухаанч сэтгэлгээ. Уб.,2024, 9-36
Гурав. Өгүүлэл, илтгэл
Цахилгаан эрчим хүчийг галын осол аюулгүй хэрэглэе. Алтайн хөгжил сонин. 1973. 10.5. Дугаар 77 (2840). Миний сургууль төгссөн жилээ бичиж хэвлүүлсэн, хэвлэлд гарсан анхны бүтээл
Үзэл суртлыг өөрчилье. Үнэн 1988, № 295
Өрөөсгөл хандлагыг өөрчилье. Намын амьдрал. 1989 №10, 53-57
Намын удирдлагын тухайд. Намын амьдрал. 1990 №4, 49-53
Улстөр судлалын тухай. Манай индэр. 1991 №4, 37-41
Улстөрийн намын тухай яриа. /Ж.Болдбаатартай хамтран/ Бодрол бясалгал сэтгүүл - 1991 №6, 60-66, 1991 №7, 46-50, №8, 35-39
Парламентын нам /Ж.Болдбаатартай хамт/ Бодрол, бясалгал сэтгүүл, 1991,№9, 25-33
Намын систем /Ж.Болдбаатартай хамт/ 1991. №10 45-48
Улс төрийн шинэчлэлийн тухай гурван бодол. Ардын эрх 1991-1-23 №16
Манайд сонгуулийн ямар систем хэрэгтэй вэ? УБХ-ын 5-р чуулган дээр сонгуулийн анхны хуулийн төсөл танилцуулж үг хэлсэн. Архивд бий. 1991
Төрийн мөн чанарыг хэрхэн ойлгох тухай асуудалд нэмэрлэх санал. Шинэ толь, 1994, №2, 29-34
Усан доорх “чулуунууд”. Засгийн газрын мэдээ 1991,№5
Олны бодол ийм байв. Судалгааны дүн Засгийн газрын мэдээ 1991,№7
Ардчилсан социализм бол ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгмийн тухай үзэл санаа мөн. Бодрол, бясалгал сэтгүүл, 1998, 01, 26-37 дахь тал
Монгол улсын Үндсэн хуулийн онолын үзэл баримтлалын зарим асуудал. Шинэ толь, 1999, №4, 18-31
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын зарим асуудал. Монгол Улсын үндсэн хуулийн үзэл баримтлал товхимолд. УБ., 1999
Улстөрийн шинэ соёл, төлөвшилт, тулгамдсан асуудал. Шинэ толь, 2000, №1, 86-99
Монгол улсын хөгжлийн хандлага, улс төрийн намын байр суурь. Илтгэл, Шинэ толь, 2001, №4, 108-116
Соёл иргэншлийн онолын зарим асуудал. Nomaic Studies, Bulletin, 2002, № 5, 10-33
Монгол соёл иргэншил дэх төрийн онцлог, Шинэ толь, 2003 №1, 12-22
Үндсэн хууль дахь иргэний эрх үүрэг ба Нийгмийн дүр төрхийн тухай асуудалд. Монгол Улсын ардчилсан хөгжил ба Үндсэн хууль. ЭШБХ-ын эмхэтгэл. Уб., 2005.
Төрийн тухай Монгол үзэл санааны уламжлал ба либерал ардчилал. Politics and Culture in Northeast Asia: Korea and Mongolia. Seoul, 2006, 63-82 (Монгол, солонгос хэлээр)
Монгол Улсын хөгжлийн бодлогын зарим асуудал. Улстөрийн шинжлэх ухааны сургалт, судалгааны өнөөгийн төвшин. Уб., 2006, 1- 15
Намын шинэчлэлийн зарим асуудал. Улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэл, хөгжлийн хандлага. Уб., 2007
Монголчуудын гэрийн баганатай холбоотой зан үйл Mongolian Studies. The Korean Association for Mongolian Studies. 2007, № 2
On the Educational system of Mongolia. Academic Traditions of Mongolian Studies in the World. Institute for Mongolian Studies, Dankook University. 2008, 85-95 (Монгол, Солонгос хэлээр)
Төр ёсны уламжлалт үзэл ба орчин үе. Шинжлэх ухаан амьдрал сэтгүүл, 2010, №3, 21-26 дахь тал
Жочи Чингисийн төрсөн үр мөн. МУИС Монгол судлал. ЭШ-ний бичиг. Боть ХХХ1\328\ Уб., 2010, 198-205 дахь тал
Монгол төрийн уламжлалт төвч Төр ёсны уламжлалт үзэл ба орчин үе. Социально-политические аспекты современного мироустройства (Идентичности в условиях глобализации) Уб., 2010, с. 30-38
Захиргааны шинэчлэлийн онолын эрэлд. Онолын сэтгүүл. 2011, №1, 12 - 45
Reform of Mongolian Education system. (In English) The Role of the State in Economic Development and Stability. KAPA. Seoul, 2011
Боловсролын удирдлагын уламжлал, шинэчлэл, Боловсрол судлал сэтгүүл, 2011, 3- 12
Төвч үзэл. Төрийн захиргаа сэтгүүл, 2013, №1, 51- 64 дэх тал
Соёлын өөрчлөлтийн тухай онолын зарим асуудал. Шинжлэх ухаан, амьдрал 2013, №2, 13-24 дэх тал
Монгол Улсын хөгжлийн бодлогын туршлага. Философи, эрх зүйн судлал, 33-р боть, Уб., 2013, 5-37 дахь тал
Хамжих засаглал, Төрийн захиргаа сэтгүүл, 2014, №2 /31/ 5-15 дахь тал
Монгол соёл иргэншил үүсэн бүрэлдсэн нь. Монгол Улсын шинжлэх ухаан. 43-р боть, Уб., 2014,
Хос суртахуунт төр. Төрийн захиргаа сэтгүүл. 2014, № 04 /33/, 38-53
МНТ –г хэн, хэзээ бичсэн бэ? Онолын сэтгүүл, 2015, № 01, 3 -24
Хөгжилд өөрсдийгөө бэлдэхүй Төрийн захиргаа сэтгүүл, 2015, №2 /36/, 16 - 25
Орон нутгийн бие даасан байдлын шалгуурын тухайд. Орон нутгийн эрхзүйн шинэчлэл. Конрад Аденаурын сан. Уб., 2015, 63-81
Монгол үндэсний соёл ба менежмент. Төрийн захиргаа сэтгүүл 2015, № 4 (38)
Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд. Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд. ЭШ –ний хурлын эмхэтгэл. Уб., 2015, 7-23 дахь тал
Хамжих засаглал. Шинэ цагийн төрийн албаны сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Удирдлагын онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал. Илтгэлүүдийн эмхэтгэл. Уб., 2015, 241-256
Монгол төрийн уламжлалт төвч үзэл. MONGOLICA. An International Journal of Mongol Studies. Vol.49,2016. 231-240 дэх тал
Хөдөөгийн хөгжлийн онолын парадигм буй болгох шаардлага. Шинжлэх ухаан амьдрал сэтгүүл. 2016, №2, 7- 12
Comparative Study of the Central-Local Relation in Government System of Mongolia and Israel (In English), World Affairs, 2016 No.3, /34, 149-155
Төрийн захиргааны шинэчлэл: Азийн орнуудын туршлага, сургамж. Төрийн захиргаа, засаглал. Уб., 2017, 70 - 80
Өндөр төр.Төрийн захиргаа сэтгүүл. 2017 , 2 (44) 44-53
Төв орон нутгийн харилцаа, чиг үүргийн зохистой хуваарилалт. Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо. Монгол Улсын орон нутгийн бодлогын зөвлөмж. Уб., 2017, 15-41
Монгол улсын “ногоон” хөгжлийн үзэл баримтлалын тухайд. Онол сэтгүүл. 2017, 1 (005), 5-24
Төв орон нутгийн харилцаа, чиг үүргийн зохистой хуваарилалт. Үр нөлөө бүхий нутгийн удирдлагын тогтолцоо. Конрад Аденаур сан. Уб., 2017, 15-41
Соёл улсын хөгжилд нөлөөлөх нь. Онол сэтгүүл, 2018, № 3, 42 – 56
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын талаарх гадаад орнуудын бодлого, туршлага. Онол сэтгүүл, 2018, № 1, 5 – 13
Төрийн хэл. Онол сэтгүүл 2018. № 2,
Намын онол номлолыг нарийвчлан боловсруулах хэрэгтэй болжээ. Үнэн сонин. 2018-01-23 дугаар 015
Монгол дахь соёл иргэншлийн хямрал. Монголын соёл, урлаг сэтгүүл. Tomus XXXVIII, Fasciculus 1 – 63, 2018, 140 -148
Төр бол үнэт зүйл мөн. Монголын соёл урлаг сэтгүүл. 2019 Tomus XXXI, Fasciculus 1-20, 21-29
Монголын төрт ёс. Нээлттэй лекц. Удирдлагын Академи. Товхимол. 2018 – 2019 оны хичээлийн жил
Монголын төрт ёсон дахь байгаль хамгааллын асуудал. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ. Уб., 2019, 185-206
Тогтвортой хөгжил төрийн инститүцийн тохирооноос хамаарах нь. Мөн тэнд, 374-407
Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд. Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд. ЭШ “ний хулын илтгэлийн эмхэтгэл. 4-7
Түүх, соёлоо судлахын учир. Нээлттэй улс төр сэтгүүл. 2019, 118-124
Бэлчээрийн мал аж ахуй ба байгаль орчин. Мөн сэтгүүл, 2020, 74-80
Алтай нутаг Чингис хааны тариалангийн түшиц газар болох нь. (Чингайн тариалангийн гарын тухай). Нүүдлийн соёл иргэншил судлалын хүрээлэн. Nomaic Studies, Bulletin, 2020ь 20 (27), 129-131
Монгол төрийн голомт- Баруун өргөө. Чингис хаан музейн сэтгүүл. Tom II, Fasc. I-XVIII, 2022
Соёлын бодлогын загвар, туршлага болон Монгол Улсын соёлын бодлогын зарим асуудал. Философи эрхийн судлал, 2022, TOMUS XXXVII, FASCICULUS 1-16, 198-213
Ардчиллын хямрал ба монголын ардчиллын ирээдүй. “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл. 2022-09-22
Улстөрийн соёлын хөгжилд үзүүлэх нөлөөллийг судлах асуудалд. Шинэ толь сэтгүүл, 2022, №2 /34/
Захиргааны шинжлэх ухааны нэвтэрхий толь – 55 нэр томьёоны тайлбар Уб., 2022
“Хөгжлийн төр” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл. ФЭС TOMUS XXXVIII December 2023. 154-168
Монгол Улсын хөгжлийн бодлого. 1990 -ээд оноос хойш. Философи, эрх зүйн судлал. XXVIII боть, 2013, 5-36
“Монголын боловсролын философийн тухай зарим санаа” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл “Боловсрол судлал” 2023
Алтай нутгийн түүхэн газар орны тухай “Дээр мөргөөч” нэртэй өгүүлэл. ШУА -ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний сэтгүүл 2023
“Боловсролын хувирган өөрчлөлтийн онол, үйлдлэгийн зарим асуудал” сэдэвт өгүүллийг парламентын судалгаа шинжилгээ сэтгүүлд 2024 №1 Цуврал 0868-77
“Ардчилал ба хөгжлийн асуудал” ФЭС 2024
ШУА, Хэнтий аймгийн Норовлин сумын хамтарсан эрдэм шинжилгээний хуралд “Төрт ёс ба Шихихутаг” сэдэвт илтгэл. Шихихутаг ба Монголын төрт ёс, хууль цаазын уламжлал, шинэчлэл. Уб., 2022
Шихихутаг дээд сургуулийн 20 жилийн ойд зориулсан ЭШ -ний хуралд “Шихихутагийн намтрын зарим тодорхойгүй зүйл.
Улсын нэр томьёоны комиссын 100 жилийн ойд зориулсан ЭШ -ний хуралд “Улс төрийн нэр томьёоны үүсэл, өөрчлөлт” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Монголчуудын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлал ба өнөө үе. Монголын боловсролын философи. Олон улсын ЭШ -ний хурал. 2024-11-28
Өрсөлдөөнт ардчиллаас зөвшилцлийн ардчилалд. ФЭС. 2025
Орчуулсан ном, өгүүлэл
Р.Г. Гурова. Хүмүүжлийн социологийн асуудлууд. Х.Чулуунгомбо, Ц.Даваадорж нарын хамт. Уб.,1985, 6 хх.
Жон Юл Ли, Чад Андерсон. Төрийн бодлого, Уб., 2010, 12 хх.
Жон Юл Ли, Чад Андерсон. Бодлогын шинжилгээ,Уб., 2010, 14 хх.
Абрахам А. Маслоу. Хүмүүний сэдлийн онол. Онол сэтгүүл 2015, 1, 103 – 113
Гүднов Улстөр ба захиргаа. Онол сэтгүүл, 2018, 2, 178- 182
Дж. МкГрегор. Үйлдвэрлэлийн хүмүүний тал. Мөн тэнд, 183 – 194
В.Вильсон Захиргааг судлахуй. Онол сэтгүүл, 2017, 1 (005) 91-114
Оросын философийн шинэ нэвтэрхий толь (55 ойлголт) - УБ., 2023
Эргэлтийн цэг. Уб., 2024 1. Darrell M. West & John R. Allen. Turning Point: Policymaking in the Era of Artificial Intelligence.
Редакторласан, эрхэлсэн бүтээл
Монголчуудын түүх соёлын атлас. Уб., 2004
Монгол Улсын шинжлэх ухаан 108 боть
Л.Батчулуун. Марзан Шаравын туурвилзүй. Уб., 2009
Монгол түүхийн сурвалж бичгийн цуврал 30 боть, Уб., 2006
С.Отголжий. Төрийн албан бичгийн уламжлал, шинэчлэл. Уб., 2009
Су. Батболд. Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх асуудал. Уб., 2010
Ричард Х.К. Виетор. Улс орнуудын өрсөлдөөн: даяаршлын үеийн эдийн засгийн стратеги, бүтэц ба засгийн газар. Орчуулгыг хянан засаж эрхэлсэн. Уб., 2014
Манжийн үеийн хошуу. Уб., 2016
Нээлттэй улс төр сэтгүүл. КАС. 01 (2019), 02 (2020)
“Монголчуудын үнэт зүйл” судалгааны тайлан. СУИС. Уб., 2019
Бусад мэдээлэл