Эрдэм
шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна
Шинжлэх Ухааны
Академийн Философийн хүрээлэнд философич, социологич, улс төр судлаач
мэргэжлээр эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
·
Магистр болон
түүнээс дээш зэрэгтэй (доктор бол давуу тал болно),
·
Орчин үеийн өрнийн философи, улс төрийн философи, улс
төрийн социологийн судалгаагаар мэргэшсэн,
·
Судалгааны арга
зүй сайтар эзэмшсэн,
·
Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн,
·
Багаар ажиллах чадвартай,
·
Microsoft
хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет (маягт
№1),
-
Боловсролын түвшинг тодорхойлсон
баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар
гэрчлүүлсэн хуулбарын хамт (гадаадад их, дээд сургууль
төгссөн бол баталгаат орчуулгын газраар монгол хэл дээр
хөрвүүлсэн байх),
-
Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан
бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг
хуулбарын хамт,
-
Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт,
-
Ажил байдлын тодорхойлолт,
-
4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг,
-
Бүтээлийн жагсаалт,
-
Гадаад хэлний мэдлэгийн түвшинг
нотлох баримт бичиг.
Материал хүлээн авах хугацаа:
2019 оны 03
дугаар сарын 01 хүртэл (ажлын өдрүүдэд)
08:30-17:30
цагийн хооронд
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй
дүүрэг, Баруун сэлбийн гудамж 15, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, 1 давхар, 102 тоот
Холбоо барих утас:
11-330847
Сонгон
шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн дурдсан материалыг гүйцэд бүрдүүлж
өөрийн биеэр авчирч өгнө үү.