Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан болно.
Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан болно.

МОНГОЛ УЛСЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, АРДЧИЛСАН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ,

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт,

эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.

Зохион байгуулагч байгууллага:

-Чимид сан

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

-МУИС-ийн Хууль зүйн сургууль

-Хууль зүйн үндэсний хүрээлэн

-Удирдлагын академи

-ШУА-ийн Философийн хүрээлэн

-Монголын Хуульчдын холбоо

-Ханнс-Зайделийн сан

-“Эрх зүйт ёс” сан

-Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легалдата” ХХК

Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв: “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн асуудал”-ын хүрээнд байна.

ШАГНАЛЫН САН: Шалгарсан илтгэлд:

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачийн шагнал:

-I байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

-II байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

-III байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

Оюутны шагнал:

-I байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

-II байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

-III байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном

Хугацаа:

Илтгэлийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд хүлээн авна.

-I шатны шалгаруулалт: 2019 оны 1 дүгээр сарын 8-нд дүн гарна.

-II шатны шалгаруулалт: 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр болно.

Илтгэлийн уралдааныг явуулах журам:

-Уралдаанд хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан бүр оролцох эрхтэй.

-Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.

Уралдаан нь хоёр шаттайгаар зохион байгуулагдана.

-I шат нь илтгэлүүдийг хүлээн авч 5 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.

-II шатанд шалгарсан 5 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

-Илтгэлийн хэмжээ 5-10 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна;

-Илтгэлийн мөр хоорондын зай single. Arial фонтоор, үсгийн хэмжээ 12pt-оор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй;

-Илтгэлийг 1 хувийг хавтаслан эх хувиар авчрах ба эхийг файл хэлбэрээр tuvshintulga@legalinstitute.mn хаяг руу илгээх;

-Илтгэгч өөрийн товч намтар /CV/-ыг хавсаргах /CV-ны загварыг www.legalinfo.mn, www.nli.gov.mn цахим хуудаснаас авах/;

-Илтгэлийг зохиогч нь нэг буюу хоёр этгээд байж болох ба  зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх;

-Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаaсан нэг нүүр товчлолтой байх;

-Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байх;

-Урьд өмнө нь хэвлэгдээгүй буюу хуралд тавьж хэлэлцүүлээгүй байх;

-Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүүлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;

-Доктор, профессор Б.Чимидийн бүтээлээс эш татан судалсан байх;

-Илтгэлийн бичвэр үг үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байх;

-Зарласан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байна.

Эхний шатанд шалгарсан илтгэлийг Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан www.legaldata.mn-д байршуулна.

 

Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл,

сурталчилгааны төвийн 11-315789 болон 8800-7557, 8802-4884 утаснаас лавлана уу.


Бусад мэдээлэл