“Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 08 сарын 14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Тус хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн, Тэнгэр дээд сургууль, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын их сургууль болон БНХАУ-ын Нефтийн их сургуулиуд хамтран 13 дахь удаагаа зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнд суурилан гурван улсын жишээгээр тогтвортой хөгжлийн үйл явцын олон талт асуудлыг шүүн хэлэлцэж, санал бодлоо солилцох юм.
Хаяа залгаа хөрш орнууд тогтвортой хөгжихөд нийгэм, соёл, боловсролын салбарын гүйцэтгэж буй үүрэг, гарч буй өөрчлөлт, тулгарч буй саад бэрхшээл, цаашдын чиг хандлага зэрэг асуудлаар гурван орны эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Эхний өдрийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 14-нд Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд, хоёр дахь өдрийн хуралдаан 8 дугаар сарын 15-нд “Continental” зочид буудлын хурлын танхимд болно.
Хурлын хөтөлбөртэй танилцана уу.
ШУА-ийн Философийн хүрээлэн
Холбоо барих утас: Б.Мягмарцэрэн, 99025622
Д.Баасансүрэн, 99048958