Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн Ази Номхон Далай Орнуудын бүсийн залуу эрдэмтдийн төлөөлөлд нэр дэвшүүлэх тухай
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн Ази Номхон Далай Орнуудын бүсийн залуу эрдэмтдийн төлөөлөлд нэр дэвшүүлдэг уламжлалтай билээ.
Иймд шинжлэх ухааны бүх салбарын 40 (2019.06.30 байдлаар) хүртэлх насны залуу, эрдэмтэн судлаачдыг нэр дэвшүүлэхийг урьж байна.
Та бүхэн нэр дэвшүүлж буй эрдэмтнийхээ холбогдох материалыг бүрдүүлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны Пүрэв гаригт багтаан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст (605тоот) ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Хавсаргасан анкет: Гол амжилтуудын нэр томъёо - Нэр дэвшүүлэх үндэс суурийг бүрдүүлсэн үйл ажиллагаа, бүтээлийн тойм
- Бүтээлийн жагсаалтыг багтаасан судлаачийн дэлгэрэнгүй CV
- Байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлын протокол, шийдвэр
- Анкет /I- маягтаар/
- Ажил байдлын тодорхойлолт
- Хэвлүүлсэн бүтээлүүд /хувилсан хэлбэрээр/
- Докторын дипломын хуулбар
Анхаарах хугацаа: 2019/06/20-ны дотор материал авч дуусах, 21-нд Тэргүүлэгчдийн газар шалгаруулж 21-24-ны хооронд уг судлаачтай материалын нэгтгэл хийгдэж 2019/06/30 дотор цааш илгээсэн байна.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн Ази, Номхон Далайн Орнуудын бүсээс зарлагдаж буй шилдэг бүтээл –“ Шинжлэх ухааны боловсролын материал” шагналд нэр дэвшүүлэх тухай
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн Ази, Номхон Далайн Орнуудын зарлагддаг шагнал бүрт Монгол улсаас шилдэг бүтээл, шилдэг эрдэмтдийг шалгаруулж нэр дэвшүүлдэг уламжлал тогтсон билээ.
Энэ удаад уг шагнал нь Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр болох “Шинжлэх ухааны боловсролын материал” –ыг үнэлэн олгогдох юм.
Та бүхэн нэр дэвшүүлж буй эрдэмтнийхээ (40 хүртлэх насны) холбогдох материалыг бүрдүүлэн 2019 оны 6 дугаар сарын 20-ны Пүрэв гаригт багтаан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст (605 тоот) ирүүлнэ үү.