Ебс-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд бидний бахархалт хүмүүн чингис хаан-сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллагдав.
Чингис хааны мэндэлсний 859 жил, Монгол бахархалын өдрийг тохиолдуулан Чингис хаан музейн дэмжлэгтэйгээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбар, түүх, өв соёл судлалын Дагшин алтай ТББ –тай хамтран “Бидний бахархалт хүмүүн Чингис хаан” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд цахимаар амжилттай зохион байгууллаа. Тус уралдааны тэрүүн байранд Ахлах II сургуулийн 12б ангийн сурагч Н.Сэрчмаа, дэд байранд Дэлүүн сумын I ахлах сургуулийн 12а ангийн сурагч С.Айдын, гутгаар байранд Ногооннуур сумын I сургуулийн 11б ангийн сурагч А.Мадина нар эзэлсэн бол тусгай байранд Алтай сумын I сургуулийн 11а ангийн сурагч Ц.Цацрал, М.Алтыннур, Ногооннуур сумын I сургуулийн 9г ангийн сурагч Х.Мөлдир нар шалгарч, дэмжигч байгууллагын шагналаар тус бүр шагнагдав.