Үндсэн агуулга руу

Зарлал

Эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна.

2019.02.19  |  ЗарлалfX⧉

Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнд философич, социологич, улс төр судлаач мэргэжлээр эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

· Магистр болон түүнээс дээш зэрэгтэй (доктор бол давуу тал болно),

· Орчин үеийн өрнийн философи, улс төрийн философи, улс төрийн социологийн судалгаагаар мэргэшсэн,

· Судалгааны арга зүй сайтар эзэмшсэн,

· Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн,

· Багаар ажиллах чадвартай,

· Microsoft хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет (маягт №1),

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар монгол хэл дээр  хөрвүүлсэн байх),

- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт,

- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт,

- Ажил байдлын тодорхойлолт,

- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг,

- Бүтээлийн жагсаалт,

- Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг.

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 03 дугаар сарын 01 хүртэл (ажлын өдрүүдэд)

08:30-17:30 цагийн хооронд

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбийн гудамж 15, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, 1 давхар, 102 тоот

Холбоо барих утас: 11-330847

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн дурдсан материалыг гүйцэд бүрдүүлж өөрийн биеэр авчирч өгнө үү.