Үндсэн агуулга руу

Мэдээ

“философи ба уран зураг” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

2023.11.20  |  МэдээfX⧉

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ

Дэлхийн  философийн  өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгээр ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Философи ба уран зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж нийтийн хүртээл болгов.

“Философи ба уран зураг” эмхэтгэлд (Эмх. ЭША О.Болор-Эрдэнэ, ред. М.Золзаяа, УБ.,2023) ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, СУИС, МУИС, “Эрдэнэт цогцолбор” Дээд сургууль, Зүүн хүрээ Дашчойлин хийд зэрэг байгууллагын багш, судлаачдын урлагийн философи, уран зургийн талаарх 20 орчим илтгэл хэвлэгджээ.

Философийн салбар