Үндсэн агуулга руу

Мэдээ

“ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА” сэдэвт хууль, эрх зүйн сургалт зохион байгуулав.

2022.01.10  |  МэдээfX⧉

сэдэвт хууль, эрх зүйн сургалт зохион байгуулав.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо,  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны сургалт, судалгааны төвтэй хамтран 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдэвт хууль, эрх зүйн сургалтыг хүрээлэнгийн ЭША-нуудад зохион байгуулав.

Эл сургалтыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны сургалт, судалгааны төвийн арга зүйч багш Б.Насанжаргал  “Хөдөлмөрийн тухай  хуулийн  нийтлэг үндэслэл, шинээр туссан заалтууд”, “ҮЭ-ийн зүгээс анхаарах асуудал”, “Хамтын гэрээ, түүнийг байгуулахад анхаарах асуудал”, “Хөдөлмөрийн гэрээний төрөл нэмэлт нөхцөл”, “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, талуудын хүлээх  хариуцлага” зэрэг сэдвээр танхим, цахимаар хосолсон 3 цагийн сургалтыг хийв. Тус сургалтаар Хөдөлмөрийн гэрээний төсөл дээр сургалт явагдаж, сургалтад оролцогчид холбогдох хүрээнд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, санал, бодлоо солилцов.

Сургалтыг үеэр оролцогчдод МҮЭХ-ны сургалт, судалгааны төвөөс гаргасан  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын цахим гарын авлагыг танилцуулав.