Үндсэн агуулга руу

Мэдээ

“Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эхний өдрийн хуралдаан боллоо

2017.09.18  |  МэдээfX⧉
Хуралд оролцогчид

“Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эхний өдрийн хуралдаан боллоо. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, академич Г.Чулуунбаатар нээж, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D) Ш.Ариунаа, ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд  судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В. Базаров, БНХАУ-ын Цөөн тоот үндэстний Философийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Нефтийн Их сургуулийн доктор (Sc.D), профессор Цогжилт, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн мэндчилгээг ШУА-ийн Эрдэм шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга С.Баяннасан, “Тэнгэр” дээд сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор С.Даваадулам нар мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, академич Г.Чулуунбаатар нээж үг хэлэвОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В. БазаровБНХАУ-ын Цөөн тоот үндэстний Философийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Нефтийн Их сургуулийн доктор (Sc.D), профессор ЦогжилтМонгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн мэндчилгээг ШУА-ийн Эрдэм шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга С.Баяннасан танилцуулав“Тэнгэр” дээд сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор С.Даваадулам

Хурлын үндсэн илтгэлүүдийг ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд  судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В.Базаров “Байгаль нуурыг хамгаалах, Байгаль орчмын бүс нутгийг хөгжүүлэхэд тулгарч буй нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлууд”, БНХАУ-ын Цөөн тоот үндэстний Философийн нийгэмлэгийн  дэд ерөнхийлөгч, Нефтийн Их сургуулийн доктор (Sc.D), профессор Цогжилт “Марксизмын гол зарчмууд: түүхэн үйл явцыг тодорхойлогчид бодит амьдралын бүтээмжийг бий болгох нь”; Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор (Sc.D) Ш.Ариунаа “В.Гумбольдын харьцуулсан антропологийн судалгаа” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Тус эрдэм шинжилгээний хурлын үдээс хойшхи хуралдааныг ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн академич Б.В.Базаров удирдав. Хуралдааны үеэр хөрш орнуудын болон бүс нутгийн улс орны тогтвортой хөгжил, соёл, уламжлал, торгоны зам ба эдийн засгийн бүс зэрэг чухал асуудлуудаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“Тэнгэр” дээд сургуулийн багш, доктор (Ph.D) О.Галбадрах “Их Монгол Улсын бичиг хэрэг, данс эвхмэлийн зарим асуудал” сэдэвт илтгэл;

БНХАУ-ын Хайнан мужийн Хайнаны их сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ванг Хэйян “Юань гүрний хөх хээтэй цагаан шаазангийн бэлэгдэл-соёлын үндэс” сэдэвт илтгэл;

ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор А.М.Плеханова “Хил залгаа хотуудын үндэстэн хоорондын хамтын ажиллагаа ба тогтвортой хөгжил: Улаан Үд хотын жишээн дээр” сэдэвт илтгэл; БНХАУ-ын Шандунь мужийн Нефтьийн их сургуулийн Сургалт хариуцсан захирал, профессор Жанг Руитао “Шен Жонг Зуй Юан: Хятадын уламжлалт соёлын өвийн талаарх шинэ сэтгэлгээ” сэдэвт илтгэл; Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Пүрэвжав “Монгол, Хятад, Оросыг дамнасан Эдийн засгийн корридорыг хөгжүүлэхэд Монголын нүүдлийн соёлд тулгарах шинэ сорилт” сэдэвт илтгэл;  БНХАУ-ын Чинхай мужийн Чинхай үндэсний их сургуулийн Марксизмын сургуулийн багш, профессор Су Шийкин “”Торгоны зам ба эдийн засгийн бүс”-ийг хөгжүүлэх үндэслэлийг тодорхойлох Чинхай дахь хөгжлийн судалгаа” сэдэвт илтгэл; БНХАУ-ын Шандунь мужийн Нефтийн их сургуулийн багш Лью Шянь “Нэг бүс-нэг зам ба Кюилу (Qilu) соёлын өвөрмөц байдал ба шинэ санаачилга” сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын дараа хуралд оролцогчид Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зочиллоо.