Үндсэн агуулга руу

Мэдээ

Манжийн үеийн хошуу

2018.04.27  |  МэдээfX⧉

“Монгол Улсын төрийн байгууламж: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, зохистой харьцаа” суурь судалгааны төслийн хүрээнд “Этүгэн” их сургуультай хамтран “Манжийн үеийн хошуу” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэлд “Сайн ноён хан аймгийн илдэн бэйсийн хошуу ноёдын түүх”, “Манжийн үеийн аймаг, хошууг өөрчлөн зохион байгуулсан нь”, “Манжийн үеийн ар монгол дахь гэр харуул”, “Манжийн эрхшээлд орохын өмнө Халхыг хэн захирч байсан бэ?”, “Халхын Сэцэн хан аймгийн сүжигт засгийн хошууны мал сүрэг” зэрэг илтгэлүүдийг  БСШУЯ-ны Монгол судлалын хөтөлбөр, ШУА-ийн Түүх-Архиологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Түүхийн тэнхмийн багш, судлаачид тавьж хэлэлцүүлсэн байна.