Үндсэн агуулга руу

Мэдээ

“монгол дахь буддын судлал ба нийгэм улс төрийн сэтгэлгээний түүх судлалын асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

2018.11.05  |  МэдээfX⧉

Монголын гүн ухаан, буддын судлалын шинэ үеийн тэргүүлэх томоохон төлөөлөгчдийн нэг доктор, профессор Гүржавын Лхагвасүрэн агсны мэндэлсний 60 жилийн ойд зориулан ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, “Гүржавын Лхагвасүрэн” сан хамтран “МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ СУДЛАЛЫН АСУУДАЛД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар ажиллаж байна.

Хэзээ: 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Хаана: МУИС-ийн I байр, дугуй танхимд

Илтгэлийг дараах ерөнхий шаардлагын хүрээнд боловсруулж ирүүлнэ үү.

1. Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг цол, ажлын газрын хаяг, эрхэлж буй ажил мэргэжлийг бичих

2. Илтгэл 6-8 нүүр, товч утга, түлхүүр үгсийг бичсэн байх

3. Илтгэлийн төгсгөлд номзүйг стандартын дагуу хийсэн байх

4. Илтгэл бичих үсгийн фонд: Microsoft Word программ дээр Times New Roman

5. Үсгийн хэмжээ: 12

6. Догол мөр: 5 нэгж /1 tab/

7. Илтгэлийн хэмжээ: A4 форматаар 8 нүүр хүртэл

8. Ишлэлийг хуудас бүрийн дор дугаарлах

Илтгэлийг хүлээн авах хугацаа:

Илтгэлийн нэр, хураангуйг: 2018 оны  11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор

Илтгэлийг: 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг хүсье.

Илтгэл хүлээн авах хаяг:

ШУА-ийн Философийн хүрээлэн:

Б.Мөнхцацралт, 99980593, bmunkhtsatsralt@gmail.com

“Гүржавын Лхагвасүрэн” сан:

Ж.Алтайбаатар, 99049428, gurjaviinlkhagvasurensan@gmail.com