Үндсэн агуулга руу

Мэдээ

“Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

2022.09.19  |  МэдээfX⧉

“Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвт

Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

ШУА-ийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

Хурлын зорилго: Монголын нийгмийн хөгжил, сэтгэлгээний өөрчлөлтийг философи, социологи, улс төр судлал, эрх зүй, буддын судлал, шашин судлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн ухааны үүднээс шинжлэн судалсан үр дүнг хэлэлцэх.

Хэлэлцэх сэдэв:

Хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан:

v  Монголын нийгмийн хөгжлийн философи, монголчуудын сэтгэлгээний өөрчлөлт;

v  Монгол дахь дорнын болон өрнийн философийн судалгаа, арга зүй, чиг хандлага;

v  Монгол дахь шашин судлалын үүсэл;

Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан:

v  Өнөөгийн монголчуудын тусгаарлагдалт;

v  Монгол болон Орос дахь албан бус хөдөлмөр эрхлэлт;

v  Монгол дахь улс төр, эрх зүйн судалгааны төлөв, хандлага;

v  Орос-Монголын харилцаа, соёл иргэншлийн хандлага.

Хуралд: Философийн хүрээлэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн болон Сибирийн салбар, Алс дорнодын холбооны ИС, Буриадын Улсын ИС, БНХАУ-ын Өвөр монголын Багшийн ИС, МУ-ын Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Улс төрийн боловсролын академийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн ШУА-ийн хүрээлэнгүүд, төрийн байгууллагууд, Их, дээд сургууль, судалгаа шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцоно.

Д.Номун-Эрдэнэ