Түүхийн ухааны доктор (Ph.D) Сергей Алексеевич Панарин "Хил дамнан ирж болзошгүй ямар аюулаас улсын хил хязгаар сэрэмжлэн хамгаалж чадахгүй вэ" сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг боллоо
Доктор С.А. Панарины “Хил дамнан ирж болзошгүй ямар аюулаас улсын хил хязгаар сэрэмжлэн хамгаалж
чадахгүй вэ? (От каких трансграничных угроз не может защитить государственная граница) сэдэвт эрдэм
шинжилгээний дугуй ширээний хэлэлцүүлгээр хөндөгдсэн ярианы гол тэмдэглэлээс хураангуйлан үзвэл:
1. Хил хэзээ хил гэсэн хилийнхээ функцийг үүсгэх тухай доктор А.С.Панарины дэвшүүлсэн санаа
Хилтэй ажиллаж байгаа хүн ямар ч хахууль авахгүй чин шударгаар ажлаа хийж хилээ үнэнчээр хамгаалах нь нэн чухал
санагддаг. Гэвч энэ байдал нь биелдэггүй юм.
Хилийн тухай үзэл санаагаар яаж хилийг илэрхийлдэг вэ? гэдэг дээр сонин жишээ хэлэхэд: “....социализмын үед бол хил
хаалттай Зөвлөлт Холбоот улсын хилээр олон янзын барууны үзэл санааг тээсэн сожлын бүтээгдэхүүнийг
нэвтрүүлдэггүй хориглодог, хураадаг байлаа. Жишээлбэл доктор Шабовын алдарт зохиолыг гаргадаггүй байсан гэтэл
хүмүүс яаж ийж байгаад л авч гараад байдаг байсан.
Хил даваад ороод ирлээ гэхэд, жишээ нь миний үзэл бодол, миний үзэл санаа, миний өмсөж байгаа хувцас биеэ авч
яваа байдалтай шууд тусгагдаж байдаг. Тэр утгаараа, би өөрөө тухайн үзэл бодлынхоо тээгч нь болдог. Үзэл санаа яаж
ийж байгаад л хаалттай хилийг давж чадна.
2. Мэдээлэл технологийн шинэ хувьсалын дагуу мэдээллийг хид хягзаар дамнуулан бид өдөр тутмын амьдралдаа ашиглаж
байна. Гэхдээ м бүхэн цахимжих тусам бидний нууц гэж зүйл оршин тогтнож чадах эсэх нь бас эргэлзэтэй, бид эргэн
харах шаардлагатай болж байна.
3. Эд юмсийг гаргаж болно. Эд юмсаас хил хамгаална гэдэг бас нь худлаа байгаа. Хилийг хүн яаж ийж байгаад л даваад гараад
ирдэг. Хилийг хүмүүс хаагаад байдаг мөртлөө бас нэвтрээд л байдаг. Тэгэхээр орчин үеийн хил маань хүнээс болон эд
зүйлсээс хамгаалагдаж чадахгүй байна. Жишээлбэл, биднйи хамгийн ойрын мэдэх бодит жишээ бол, 2017 онд болсон
Европыг чиглэсэн Сирийн дүрвэгсэдийн их том урсгал юм. Энэхүү том урсгал нь Европ руу бидний мэдэж буйгаар
хэдэн арван саяаараа хүмүүс хууль бусаар хил дамнан орж ирсэн. Үүнээс бид, Европын хил бол нээлттэй бөгөөд
нэвтэрхэд их амархан хил гэдгийг харуулж байна. Гэтэл Европын хүмүүс юунд бэлэн бус байсан гэхээр хэдэн зуун
мянгаар орж ирэх урсгалыг тогтоон барих ямар ч чадваргүй байсан явдал юм. Ийм учраас хил хүнээс, тэр тусмаа гадны
хүнээс өөрийгөө хамгаалах функцийг гүйцэтгэж чадахгүй байна. Европын хил хүмүүсийг гаргаж байгаа авч массаар нь
гаргах ямар ч боломжгүй байсан. Ингээд орчин үед, хил гэдэг бол хүнээс, эд юмсаас, үзэл санаанаас улсаа бүрэн
дүүрэн хамгаална хэмээх функцаа гүйцэтгэхгүй байна гэж үзэх болсон. Тэгэхлээр бидний улс орны өнөөдрийн хил
маань энэ хандлагаараа бэлгэдэл төдий зүйл болж буйг харуулж байна.