“ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНЭТ ЗҮЙЛ, ХЭРЭГЖИЛТ” ДОКТОР (Ph.D) В.УДВАЛЫН НЭЭЛТТЭЙ ЛЕКЦЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
ДОКТОР (Ph.D) В.УДВАЛЫН НЭЭЛТТЭЙ ЛЕКЦЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбараас 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр доктор (Ph.D) В.Удвалын “Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйл, хэрэгжилт” сэдэвт нээлттэй лекцыг хүрээлэнгийн ЭША-нууд болон энэ чиглэлээр сонирхон судлагчдад зориулан зохион байгуулав.
Нээлттэй лекцээр 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйл, хэрэгжилт, Үндсэн хуулийн үндсэн зарчим, хууль дээдлэх ёс, эрх зүйт төр, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг сэдвүүдээр санал солилцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нээлттэй лекцийн үеэр доктор (Ph.D) В.Удвал өөрийн бичсэн “Тулгуур зарчим, үнэт зүйлс” сэдэвт бүтээлийг тус хүрээлэнгийн номын санд бэлэглэв.
Мэдээлэл бэлтгэсэн: М.Долгорсүрэн