“урианхайн түүх, шашин, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
“УРИАНХАЙН ТҮҮХ, ШАШИН, ӨВ СОЁЛ”
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ
ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны дээд сургуулиас 2023 оны 03 сарын 24-ны өдөр зохион байгуулсан “Урианхайн түүх, шашин, өв соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл (10.5 хх, УБ., Соёмбо ХХК, 2023) хэвлэгдэв.
Тус эмхэтгэлд ШУА-ийн Философийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Соёлын Өвийн Үндэсний төв, БНЧУ-ын Масарикийн Их сургууль, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн 13 эрдэмтэн судлаачдын илтгэл багтжээ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг МБШТ-ийн доктор (Ph.D) Д.Лхагвасүрэн эрхэлж, Шашин судлалын салбарын ЭША, докторант Б.Мөнхцацралт эмхэтгэж, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа редакторлан хэвлүүлжээ.
Н.Нацагням