Үндсэн агуулга руу

Мэдээ

"Академич төрүүлсэн хуульч эрдэмтэн'' эрдмийн өдөрлөг

2017.11.07  |  МэдээfX⧉

Хууль зүйн ухааны эрдэмтэн Б.Содовсүрэн агсны дурсгалд зориулсан "Академич төрүүлсэн хуульч эрдэмтэн'' эрдмийн өдөрлөг 2017 оны 10 дугаар сарын 20-нд хууль зүйн үндэсний хүрээлэнд болж өнгөрлөө. Тус өдөрлөгийг Хууль зүйн үндэсний хүрээлэн болон ШУА-Философийн хүрээлэн хамтран зохион байгууллаа.

ШУА-Философийн хүрээлэнгийн захирал Sc.D. Ш.Ариунаа нээлтийн ажиллагаа эхлүүлэн мэндчилгээ дэвшүүлсэн ба өдөрлөгийг нээж ШУА- ын ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл үг хэллээ.

Б.Содовсүрэн агсны хөрөгийг хууль зүйн танхимд хүндэтгэлтэйгээр байршууллаа.

Б.Содовсүрэн агсны хүү хууль зүйн ухааны Sc.D, академич С.Нарангэрэл болон түүний хуульч шавь нар, МУИС-Хууль зүйн сургуулийн захирал Ph.D Батмөнх нар аав болон багшийнхаа тухай дурсамжаа өгүүлсэн юм.