Дэлхийн шашин /Танин мэдэхүйн цуврал 13/
ШУА-аас шинжлэх ухаан-танин мэдэхүйн цувралыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулан цуврал “Дэлхийн шашин” (Уб.,2016, 3.25хх.) нэртэйгээр эмхэтгэн гаргалаа. Уг эмхэтгэлд зориулан анхны эхийг “Шашны тухай хялбаршуулсан товхимол”, “Дэлхийн шашин” гэсэн хоёр хэлбэртэйгээр боловсруулж, эдгээр бүтээлд шаардлагатай зарим мэдээллийг цуглуулах, фото зургийн сан үүсгэх, хялбаршуулсан диаграм, схем зурах ажлуудыг хийсэн. Энэ ажил дээрээ тулгуурлан “Дэлхийн шашин” товхимолыг 3.25 х.х-тайгаар бэлтгэж хэвлүүлсэн. Энэхүү товхимол нь шашны тухай онолын үндсэн ойлголтуудыг хялбаршуулан хүргэхийн зэрэгцээ, дэлхийн гурван том шашин болох Буддын шашин, Христийн шашин, Исламын шашны тухай мэдээллийг багтааснаараа онцлогтой