Үндсэн агуулга руу

Мэдээ

Хотжилт /Танин мэдэхүйн цуврал-14/

2018.04.27  |  МэдээfX⧉

ШУА-аас шинжлэх ухаан-танин мэдэхүйн цувралыг зохион байгуулж хэвлүүлэхээр болсны дагуу Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарт 2011-2013 онд хэрэгжсэн “Монгол дахь хотжих үйл явц, өөрчлөлт төлөв хандлага” суурь судалгааны сэдэвт ажлын үр дүнд тулгуурлан “Хотжилт” танин мэдэхүйн цувралыг (Уб.,2016, 3.25хх) боловсруулсан байна. Танин мэдэхүйн эл цуврал нь ХХ зууны хотжилтын үйл явц дэлхийг хамарсан нийгмийн зохион байгуулалт, амьдралын хэв маяг, хүмүүсийн харилцаа, хүний хөгжилд асар их нөлөө үзүүлсэн нийгмийн үзэгдэл одоо ч хүний нийгмийн хөгжлийн хандлагыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг, Монголд судалгааны нэг тулгам асуудал болоод байгаа хотжилтын талаарх социологийн ойлголт, хандлагын зах зухаас танилцуулахыг хичээсэн нь эл товхимолын шинжлэх ухаан, нийгмийн гол ач холбогдол оршино.