Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Чимид сан, Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн, Хуульчдын холбоо, Ханнс зайделийн сан, Эрх зүйт ёс сан хамтран 2017 оны 1-р сарын 11-ний өдөр зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд 27 судлаач, 28 оюутан илтгэл ирүүлсэнээс судлаачдын салбарт тэргүүн байранд Хуульчдын холбооны гишүүн, хуульч Л.Галбаатар, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Ч.Содхүү нарын “Шийдвэр нь дараагийн шатны шүүхээс өөрчлөгдсөн шүүгч бүр дээр зөрчлийн оноо тооцох нь Үндсэн хуульд нийцэх үү?, дэд байранд судлаач, эрх зүйч А.Базар “Монгол Улсын Үндсэн хуулийн 66.1, 66.2, 64.1 дэх заалтуудыг тайлбарлах нь”, гутгаар байранд МУИС-ийн хууль зүйн сургуулийн магистрант С.Номынбаясгалан “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд диспозитив зарчмыг хязгаарлах нь” илтгэл шалгарсан.
Оюутаны салбарын илтгэлд тэргүүн байранд МУИС-ын хууль зүйн сургуулийн 5-р курсын оюутан А.Түвшинтөгс “Үндсэн эрхийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалах нь”, дэд байранд МУИС-ын хууль зүйн сургуулийн 3-р курсын оюутан М.Нарандулам, О.Должинсүрэн нарын “Өмчлөх эрхийг барьцааны эрхээр хязгаарлахад үүсэх үндсэн хуулийн эрх зүйн асуудал”, Гутгаар байрт Л.Эрдэнэхүү ИЗОУИС Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 407 дугаар бүлгийн оюутан “Сонгуулийн тухай хуулийн хийдэл” илтгэл тус тус шалгарлаа.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн тус илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийг эмхэтгэн нийтийн хүртээл болгоно.