Үндсэн агуулга руу

Мэдээ

“Монгол Улсын төрийн байгууламж: засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, зохистой харьцаа”

2018.04.27  |  МэдээfX⧉

“Монгол Улсын төрийн байгууламж: засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, зохистой харьцаа” (Редактор: А.Цанжид, Уб., Соёмбо принтинг, 2016, 12хх) сэдэвт хамтын бүтээл нь “Монгол Улсын төрийн байгууламж: засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, зохистой харьцаа” суурь судалгааны төслийн хүрээнд хэвлэгдсэн. Хамтын бүтээл 4 бүлэг 1” зүйлтэй бөгөөд бүтээлд дараах асуудлуудыг чухалчилж үзсэн:

- нутгийн удирдлагад өөрөө удирдах ёс болон төрийн удирдлагыг хослох зарчмыг хэрэгжүүлэхэд гарч байгаа зарим зөрчлийг авч үзэж сумын төвшинд өөрөө удирдах ёс давамгайлж байх, аймгийн төвшинд төрийн удирдлага давамгайлж байх шийдлийг олох нь зүйтэй гэж үзсэн.

- Үүнтэй холбогдуулан нарийвчилсан судалгаа хийж өөрийн нөхцөлд нийцүүлэн авч болох зарчим бол Франц улсын орон нутгийн удирдлагын тогтолцооны зарчим байж болох юм гэсэн санал дэвшүүлснээрээ онцлогтой.