Үндсэн агуулга руу

Мэдээ

Монголын хөгжлийн бодлогын философи: улс төрийн эдийн засгийн ухаан холбогдох нь

2018.04.27  |  МэдээfX⧉

Доктор, профессор Р.Батмэнд “Монголын хөгжлийн бодлогын философи: улс төрийн эдийн засгийн ухаан холбогдох нь” (Редактор: Б.Даш-Ёндон; Уб., Соёмбо принтинг, 2016, 26хх,) нэг сэдэвт бүтээлийг “Монголын хөгжлийн бодлогын философи” суурь судалгааны төслийн хүрээнд хэвлүүлсэн. Бүтээлд:

v улс төр эдийн засгийн ухааны үүсэл, хөгжил: Капитал ХХI зуунд;

v эдийн засаг дахь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний арга зүйн шүүмжлэл ба таамаглал;

v улс төрийн хийгээд институцийн эдийн засаг; эдийн засгийн онолын философи зэрэг асуудлыг өрнийн эдийн засгийн онол арга зүйн үүднээс судлан өгүүлжээ.

v Өнөөгийн засгийн газрын өмнө тулгараад байгаа, нэн даруй анхаарч шийдвэрлэвэл зохих долоон үүргийг нарийвчлан шинжилж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томъёолсоноороо онцлог.