Үндсэн агуулга руу

Мэдээ

Улс төрийн эдийн засгийн ухааны эрдэмтдийн ярилцлага болов

2019.05.22  |  МэдээfX⧉

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарт Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулсантай холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 15-нд тус хүрээлэнд ярилцлага зохион байгуулав.

Философийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Б.Пүрэвсүрэн Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулах болсон шалтгаан, үндэслэл, ач холбогдлын тухай, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон Монголд улс төрийн эдийн засгийн ухаан хэрэгтэй тухай, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Б.Батхишиг Улс төрийн эдийн засгийн ухааны тасгаас хийж буй болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар тус тус илтгэв.

Ярилцлагад оролцсон Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Р.Батмэнд, доктор, профессор, ахмад багш Б.Намсрай, Ж.Ядамсүрэн, Л.Энхтайван, Л.Оюун, Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Д.Дорлигсүрэн нарын зэрэг эрдэмтэд үг хэлж, улс төрийн эдийн засгийн ухааныг сэргээн хөгжүүлэх талаар санал, бодлоо илэрхийлэв.

Философийн хүрээлэнгийн Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг байгуулагдсанаасаа хойших нэг жилийн хугацаанд “Монголын эдийн засгийн хөгжлийн асуудал”, К.Марксын “Капитал” зохиол ба Монгол дахь зах зээлийн харилцаа” хэмээх судалгааны хоёр ном  хэвлүүлсэн бөгөөд цаашид А.Смит, Д.Рикардо нарын зэрэг сонгодог эдийн засагчдын бүтээлийг Монголын эдийн засгийн хөгжилтэй холбон судлах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ярилцлагад оролцсон 20 гаруй эрдэмтэн “Монголын хөгжлийн улс төрийн эдийн засгийн ухааны асуудлууд” хэмээх номыг хамтран бичих талаар мөн санал солилцов.