Улс төр, эрх зүйн салбараас УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд
дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Цогийн “Сонгуулийн үйл явцад
хөндлөнгийн оролцоо, сорилт” сэдэвт онол, арга зүйн семинарыг 2024 оны 5-р
сарын 10-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилтануудад зохион байгуулав.
Онол, арга зүйн семинараар эрх мэдэл хуваарилах онол, эрх
зүйт төр, хууль дээдлэх ёс, ардчилал, Монгол Улсын Үндсэн хуульд 2000, 2019,
2023 онуудад орсон 3 удаагийн нэмэлт өөрчлөлтийн тухай, сонгуулийн үйл явцад
дотоодын болон олон улсын байгууллагын хөндлөнгийн оролцоо, сургамж, сорилт
зэрэг сэдвийн талаар хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцлоо.
Онол, арга зүйн
семинарын явцад эрдэм шинжилгээний ажилтануудтай нээлттэй яриа хэлэлцүүлэг
өрнүүлсэн болно.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Хууль зүй, дотоод
хэргийн сайд асан Л.Цогтод талархал илэрхийлж хүрээлэнгийн бүтээлийн дээжсээс
өргөн барив.
Мэдээ
бэлтгэсэн: Улс төр, эрх зүйн салбар
М.Долгорсүрэн