Дэлхийн философийн өдөрт зориулсан “Ирээдүй, энх тайвны төлөөх философийн дуу хоолой” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд боллоо.
Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ҮБХИС-ийн Нийгмийн ухааны тэнхим, ХААИС-ийн Нийгмийн ухааны тэнхим, МУИС-ийн УТОУХНУС, Аюулгүй Байдлын Хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АШУҮИС-ийн Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхимээс тус тус монгол хэл дээр илтгэл хэлэлцүүлсэн бол "Улан-Баторский филиал РЭУ им.Плеханова, Улан - Баторский филиал РЭУ
им.Плеханова в Монголии"-гаас орос хэл дээр илтгэлийг хэлэлцүүллээ.
Хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор(Ph.D), дэд профессор Б.Пүрэвсүрэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ц.Нямсүрэн, Монголын Эмнести Интернэшлийн захирал Б.Алтантуяа нар нээн үг хэллээ. Үндсэн хуралдаан "ЭНЭРЭЛ, ЭВ ЭЕ, ХҮНИЙ ЭРХ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ" сэдвийн дор өрнөж, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, доктор (Ph.D), профессор Б.Дагзмаа удирдан явууллаа.
Хоёрдугаар хэсэг "ЭРХ ЧӨЛӨӨ, ХҮНИЙ ЭРХ БА ХАМТЫН ОРШИХУЙ" сэдэвтэйгээр үргэлжилж ШУА-ийн Философийн хүрээлэн доктор (Ph.D), профессор Ш.Ганхуяг хуралдааныг даргаллаа.