“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”

“ХҮРЭЛ ТОГООТ-2019”

Залуу эрдэмтдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот ЭШБХ-ын Нийгэм хүмүүнлэгийн салбарын хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хүрэлтогоот одон орон судлалын төвд боллоо.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор С.Нарантуяа, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн хэлтсийн дарга Я.Шийлэгмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Батдорж, Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Мягмарсүрэн нар ажиллав.
Хуралдааныг нээж БСШУСЯамны Инновацийн хэлтэсийн дарга доктор Д.Одгэрэл үг хэллээ. Тэрбээр ШУ-ны салбарын талаар төрөөс баримтлах бодлого болон 9 дүгээр сард зохион байгуулагдсан ШУ-ны ажилтны Анхдугаар хурлаас гарсан шийдвэрийн талаар нээлтийн үгэндээ цохон тэмдэглэлээ.

Хурлын даргаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Төрдалай, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Гэрэлмаа нар ажиллаж, хурлыг дэгийн дагуу амжилттай зохион байгууллаа.

Хуралдаанд нийт 10 илтгэл хэлэлцүүлснээс ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтох “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн нийгмийн дүр төрх”, Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд “Хавцгайтын амны хадны зураг дахь Монгол гүрний үеийн өвөрмөц дүрслэлийн тухайд” илтгэлээр тэргүүн байр эзэлж БСШУЯ-ны сайдын грантын эзэн боллоо. Мөн Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Орон зайн дундын мэдээллийн сангийн ажилтан Г.Цогтдэлгэр “Сонгуулийн судалгаанд орон зайн дүн шинжилгээ хийх аргазүйн асуудал” илтгэлээр тусгай байрт шалгарч ивээн тэтгэгчийн шагналыг гардан авлаа.


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө