ДАРХАН-УУЛ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ДАРХАН-УУЛ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



ДАРХАН-УУЛ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн “Их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх” стратеги зорилтын хүрээнд Ёс зүй, сэтгэл судлалын салбараас ёс зүй, сэтгэл судлалын онол, практикийн туршлага судлах сертификаттай сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн харъяа Технологийн сургууль, Дархан - Өргөө политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн нийт 88 багш хамрагдаж, МУИС-ийн багш доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “Багш мэргэжлийн ёс зүйн тулгамдсан асуудал”,  Ёс зүй, сэтгэл судлалын салбарын эрхлэгч доктор (Ph.D) М.Анара “Сургалтанд сэтгэл зүйн аргыг ашигласан туршлага” сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү багш мэргэжлийн ёс зүйн ойлголт, нэр томьёо, ёс зүйн онолын үзэл баримтлал, тухайн салбарт тулгамдаж буй асуудал, кейс, болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар дэлгэрэнгүй авч үзсэн бол доктор (Ph.D) М.Анара сургалтанд суралцахуйн үр дүнд суурилсан аргыг үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд сэтгэл зүйн өөрийн ажиглалт аргыг туршиж үзсэн тухай багш нартай санал сэтгэгдэл, туршлага солилцлоо.   

                                                                                                                                                      Б.Цэрмаа                                         




Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө