Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дэлхийн философийн өдөр - 2025
Дэлхийн философийн өдөр - 2025

      Монгол Улсын Их Сургууль болон ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран 2025 оны Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Философи, институт, нийгэм: Шүүмжлэлт сэтгэлгээг эрхэмлэхүй” нэртэй улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав. Хуралд их, дээд сургуулиудын судлаач, багш, докторант, магистрант зэрэг 100 гаруй хүн оролцож философийн судалгааг нийгмийн бодлого, боловсрол, технологийн хөгжлийн бодит сорилттой хэрхэн уялдуулах талаар хэлэлцлээ. Философи ба нийгмийн өөрчлөлт, олон ургалч үзэл, хүмүүнлэгийн боловсрол, хиймэл оюуны ёс зүй зэрэг чиглэлээр илтгэлүүд хэлэлцэгдэж, орчин үеийн институцийн төлөвшил, ардчиллын сорилт, технологийн эрин үеийн ёс суртахууны асуудлыг хөндлөө. Хурал нь философийн судалгааны нийгэмд үзүүлэх бодит нөлөөг бататгаж, салбар хоорондын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой боллоо.










Бусад мэдээлэл