“(MONGOLIA JOL)-ЫН СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЭХ ӨГҮҮЛЛИЙН ТАВИГДАХ ШААРДЛАГА, АНХААРАХ ЗҮЙЛС” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Studia Philosophiae Et Juris” сэтгүүлийн редакциас хүрээлэнгийн нийт ЭША-уудад зориулсан “Mongolia JOL”-ын хэвлэгдэх өгүүлэлд тавигдах шаардлага, ном зүйн болон бусад мэдээллийн талаар дэлгэрэнгүй сургалтыг Mongolia Jol-ийн менежер Л.Гантулга 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус хүрээлэнд зохион байгуулав.
Сургалтаар “Mongolia JOL”-д эрдэм шинжилгээний бүтээлээ илгээх, өгүүлэлд тавигдах шаардлага, ном зүй, бүтээлд ишлэл авах, бүтээлд хянан магадлагаа хийх, зохиогчийн эрх, мэргэжлийн сэтгүүлийн хэвлэн нийтлэх ёс зүй, бүтээлийн хуулбарлалт зэрэг сэдвүүдээр сургалт хийж, харилцан мэдээлэл солилцов.
Сургалтын явцад эрдэм шинжилгээний ажилтануудтай нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.
Мэдээ бэлтгэсэн М.Долгорсүрэн