Философийн хүрээлэн, Улаанбаатарын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Философийн хүрээлэн, Улаанбаатарын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, Улаанбаатарын их сургуультай хамтран ажиллах гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулав.

Тус гэрээ нь сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын холбоог бэхжүүлэх, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, бэлтгэгдэн гарч буй мэргэжилтний мэдлэг, чадвар, эрдэм шинжилгээний дадлыг сайжруулах, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудыг сургалтын ажилд өргөнөөр оролцуулах, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, шинжлэх ухаан технологийн ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх, практикт нэвтрүүлэх ажлын арга, туршлагаас харилцан суралцах, хамтран  ажиллах зорилготой.

Гэрээний хүрээнд талууд:

  • нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр тухайлбал, философи, улс төр, социологи, нийтийн удирдлагаар суралцаж буй мэргэжлийн ангийн оюутан, магистрант, докторантуудад лекц, дадлагын хичээл, дипломын ажлын удирдагч багш нарыг томилж ажиллуулах;
  • Суурь болон хавсарга судалгааны төсөл, сэдэвт ажил, судалгаанд талуудын оролцоог нэмэгдүүлж эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажил, залуу багш нараа харилцан оролцуулж, хамтран ажиллах нөхцөл, боломжоор хангах;
  • Эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ахлах болон тэргүүлэх зэрэгтэй ажилтнууд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх, мөн багш, оюутнуудтай хамтарсан судалгааны ажлын үр дүнгээр гадаад, дотоодын нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн сэтгүүл болон олон улсын эрдэм шинжилгээний  хуралд хамтран оролцож илтгэл хэлэлцүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх;
  • Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны тухайлбал, философи, улс төр, социологи, нийтийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн төгсөх дамжааны оюутны дипломын ажил, социологийн судалгаа, үйлдвэрлэлийн дадлага, залуу багш нарын магистрант, докторантын диссертацийн ажил удирдаж хамгаалуулах, хамтарсан төсөл, судалгааны ажлыг удирдах,
  • Хүрээлэнгийн судалгааны бааз, номын санг түшиглэн судалгаа хийх, эх сурвалжтай танилцах, эрдэм шинжилгээний мэдээлэл, харилцааны төвөөр үйлчлүүлэх, сургалт-практикийг хослуулах зэрэгт дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.






Бусад мэдээлэл