Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс "Төрийн албаны реформ - Бидний шийдэл" төрийн албан хаагчдын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласанд талархал илэрхийллээ.
“Төрийн албаны реформ-бидний шийдэл” сэдэвт төрийн албан хаагчдын судалгаа, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс энэ оны 1 дүгээр сард орон даяар нээлттэй зарласан байна. Шалгаруулалтын нэгдүгээр шатанд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, яам, агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага болон 16 аймгийн төрийн албан хаагчдаас 47 бүтээлийг ирүүлжээ.
Зохион байгуулагчид хоёрдугаар шатанд шалгарсан 22 бүтээлээс олон нийтийн санал, дүрс бичлэгийн чанар, шаардлага, агуулга, илтгэх чадвар, шинэ санаа, ач холбогдол зэрэг шалгуурын дагуу шилдэг 10 бүтээлийг шалгаруулж, эцсийн шатанд үлдээсэн. Тэдгээр 10 оролцогч (3 баг, 7 албан хаагч) илтгэлээ тавьсан байна.
Тус арга хэмжээнд философийн хүрээлэнгийн ёс зүй сэтгэл судлалын салбарын эрхлэгч О.Эрдэнэчимэг (Ph.D) шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан юм.