Эрдэм шинжилгээний хурал зохион
байгуулав
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн
Улс төр, эрх зүйн салбараас “Зүүн Европын улс орнууд болон Монголын хөгжлийн бодлогын
онцлог: туршлага, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11-р сарын 23-ны өдөр зохион байгуулж явуулав.
Эрдэм шинжилгээний хурлын
зорилго нь манай улстай ижил замаар замнаж байсан
пост-социалист Зүүн европын улс орнуудын хөгжлийн түвшин харьцангуй өндөр, ард
түмний амьдралын түвшин сайжирсан үр дүнтэй байгаа учраас бид эдгээр улс орнууд
хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлсэн, ямар үр дүнд хэрхэн хүрсэн, тэдэнд тулгарсан сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулсан
зэргийг судлан тодруулахын зэрэгцээ
харьцуулсан дүгнэлт хийхэд чиглэгдсэн. Мөн эдгээр сайн туршлага, сургамжийн талаар эрэл хайгуул хийж
улс орныхоо хөгжлийн бодлого, стратегид тусгахад хувь нэмэр болох зорилготой.
Түүнчлэн энэ чиглэлийн судалгааны ажил эрхэлдэг, эрдэмтэн судлаачдын эрдмийн
бүтээл, судалгааны материалыг нийтийн хүртээл болгож эргэлтэнд оруулахыг зорив.
Тус
эрдэм шинжилгээний хуралд Зүүн Европ,
Монгол-постсоциализм: шашны дэлгэрэлт, Үндсэн хуулийн тулгуур зарчим, үнэт
зүйлс ба хөгжлийн зорилт: Герман,
Польш, Унгар, Монгол зэрэг улсуудын харьцуулсан судалгаа, Зүүн Европ болон
Монголын шилжилтийн үеийн сорилтууд, Германы эдийн засгийн гайхамшиг, БНПУ-ын
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих
Бальцеровичийн төлөвлөгөө түүний үр дүн, Хөгжлийн судалгааны улс төрийн хэв
шинжийн асуудал: Монгол Улс ба Зүүн Европын улс орнууд, Монгол Улсын хөгжлийн
бодлого, төлөвлөлтийн түүхэн хөгжил, сургамж, сорилт /1993 оноос өнөөг хүртэл/,
БНЧУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал, түүний хэрэгжилт. /1993 оноос эдүгээг
хүртэл/, Унгар Улсыг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого
/1990-2022/ зэрэг сэдвүүдээр эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын дараа хэлэлцүүлэг болж хуралд уригдан
оролцсон Д.Даваасамбуу, О.Энхтөр, н.Сайнбаяр, Д.Батмөнх, Б.Очбадрах нар санал
бодлоо илэрхийлэв.
Хурлын материалыг эмхтгэл болгон хэвлүүлнэ.