“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцлоо
“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцлоо

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт оролцлоо

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгт ШУА-ийн Философийн хүрээлэн, Технологийн инкубатор, Биологийн хүрээлэн, Биотехнологийн хүрээлэн оролцлоо. Энэ үеэр Философийн хүрээлэн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн  “Монголын хөгжлийн философи”, “Тогтвортой хөгжил оюун санааны үндэс”, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ” зэрэг суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн эрдэм шинжилгээ судалгааны дараах бүтээлүүдээ танилцуулж оролцлоо.

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс

тогтвортой хөгжил, хөгжлийн философийн асуудлаар хэвлүүлсэн ном бүтээл

 

·      1.    М.Золзаяа, Ё.Ундрал. Нийгмийн тэгш бус байдал. Танин мэдэхүйн цуврал -79. УБ,.2021.

2.    Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн. Ред. Чулуунбаатар Г. УБ.,2021.

3.    Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: Философи асуудлууд. УБ., 2020.

4.    Хөдөөгийн амьдралын хэв маяг. Ред. Ц.Пүрэв, Ц.Цэцэнбилэг, Ж.Батжаргал. УБ., 2020.

5.    Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод. (Семинарын эмхэтгэл). УБ.,2020.

6.    Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ. Ред. Г.Чулуунбаатар, Б.Даш-Ёндон. УБ., 2019.

7.    Б.Даш-Ёндон. Хөгжихүйн философи. УБ.,2019.

8.    Монгол Улсын хөгжил дэх мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхайн зохистой хамаарлын тулгамдсан асуудлууд. Зөвлөмж. УБ.,2019.

9.    Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй. МУИС, ШУА-ийн ФХ. УБ., 2019.

10.  Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв. УБ., 2019.

11.  ШУА-ийн Философийн хүрээлэн. Тогтвортой хөгжил ба оюуны урсгал (санал, зөвлөмж). Редактор Б.Пүрэвсүрэн. УБ., 2019.

12.  Ч.Ган-Өлзий. Тогтвортой хөгжил нийгмийн шударга ёсны философи (компаратив философийн судалгаа). Редактор О.Хатанболд. УБ., 2019.

13.  Ч.Ган-Өлзий, Л.Уянга. Тогтвортой хөгжилд чиглэсэн үйлийн боловсрол (Компаратив философийн судалгаа). УБ., 2019.

14.  Ч.Ган-Өлзий. Тогтвортой хөгжил: Оюуны ертөнцийн философи. Редактор Ш.Ганхуяг. УБ., 2018.

15.  Олон соёлын хүрээнд экологи, шударга ёс, энх тайвны үйлсэд хамран ажиллах философи (ЭШХ-ын эмхэтгэл). Редактор Б.Пүрэвсүрэн. УБ., 2018.

16.  Философи, эрхийн судлал Боть. XXXIII. УБ., 2018

17.  Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил. УБ., 2018.

18.  Тогтвортой хөгжил ба оюуны соёл. УБ., 2017.

П.Мягмарсайхан

 

 


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө