Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний ШУА-ийн Р.Б.Сулейменовын
нэрэмжит Дорно Дахин судлалын хүрээлэнгийн Захирал, хэл шинжлэлийн ухааны доктор,
профессор М.Дүкэн, Хятад судлалын салбарын судлаач түүхийн ухааны доктор
М.Навижан, Олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Н.Алтангүл нар
2023 оны 10-р сарын 17-ны өдөр хүрээлэнд зочилж, нүүдэлчдийн түүх, соёл, эртний
шүтлэг, түрэг судлал, гео улс төр судлалын чиглэлээр хамтран ажиллах саналаа
илэрхийлэв.
Казахстан Улсын Засгийн газрын 1996 оны шийдвэрээр Дорно дахины судлалын хүрээлэн нь байгуулагдаж, тус улсын Шинжлэх ухааны яамнаас түүхч, дорно дахины судлаач, академич Рамазан Бимашевич Сулейменовын нэрэмжит болгожээ. Тус хүрээлэн нь Хятад судлал, Түрэг судлал, Уйгар судлал, Төв болон өмнөд Ази судлал, Ази номхон далай, Дорно дахины гео улс төр, эдийн засгийн асуудал судлах төвүүдтэй бөгөөд Казахстан болон дорно дахины орнуудын харилцааны түүх, нийгэм-эдийн засаг, улс төр, шашин, иргэншил хоорондын харилцааны талаарх суурь болон хавсарга судалгааг хийдэг байна.
Казахстаны эрдэмтдэд Философийн хүрээлэнгийн товч түүх,
бүтэц, үйл ажиллагааг ЭНБД М.Золзаяа, Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгч,
доктор, профессор Д.Батмөнх, доктор Х.Мырзабек, ЭША докторант Н.Эрдэнэбаяр нар
танилцуулж санал солилцлоо.