Ассембляжийн онол (Assemblage Theory) нь философи, социологи, газар зүйн шинжлэх ухаанд өргөн хэрэглэгддэг, аливаа зүйлсийг нэгдмэл, тогтвортой "бүхэл" гэхээсээ илүүтэйгээр олон төрлийн ялгаатай хэсгүүдийн түр зуурын нэгдэл гэж үздэг концепци юм. Энэхүү үзлийг өнөөдөр буюу 2026.06.03-ны Лхагва гарагт Философийн хүрээлэнгийн ЭШТА А.Цанжид (Sc.D), профессор өөрийн судалгаанд үндэслэн арга зүйн үндсийг таниулах зорилгоор, Монголын нийгмийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлсөн талаар харьцуулсан судалгаагаа танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.