ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ШУА-ийн Философийн хүрээлэн Цогц Хөгжлийн Үндэсний Төв нийгэмд үйлчлэх ТББ-тай 2023 оноос хэрэгжих “Социологийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичигт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ФХ-ийн захирал, доктор(Ph.D) Б.Пүрэвсүрэн, ЦХҮТ НҮТББ-ын захирал М.Энхбадрал нар гарын үсэг зурав. Санамж бичгийг үзэглэх арга хэмжээнд ФХ-ийн эрдэмтэн нарийн дарга, доктор (Ph.D) М.Золзаяа, Социологийн салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батжаргал, ФХ-ийн Социологийн салбар, ЦХҮТ НҮТББ-ын ажилтнууд байлцлаа. Энэхүү хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд социологи, нийгмийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус, хувийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, социологийн ном, орчуулгын зохиол бүтээл хэвлүүлэх, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх, социологийн шинжлэх ухаан, судалгааны ач холбогдлын талаарх зөв ойлголтыг олон нийтэд таниулан сурталчлах, социологичдыг чадавхжуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

Хоёр байгууллагын төлөөллүүд цаашдын хамтын ажиллагааны арга хэлбэр, хэрхэн ажиллах талаар санал солилцож, эхний ээлжинд ЦХҮТ НҮТББ-аас эрхлэн гаргаж буй uih.mn сайтын судалгаа, мэдээллийн санг өргөжүүлэх талаар хамтран ажиллахаар ярилцав.

 

Мэдээ бэлтгэсэн: ФХ, Социологийн салбар

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр




Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө