“Шар ордны төгс дэг” орчуулгын бүтээл хэвлэгдлээ
“Шар ордны төгс дэг” орчуулгын бүтээл хэвлэгдлээ

Б.Даш-Ёндон Эртний Хятадын их мэргэдийн бүтээсэн эрүүл мэндийн гүн ухааны эл судар бичиг орос хэлээр орчуулагдсаныг монголчууддаа сонирхуулахыг зорьж орос хэлнээс орчуулан ийнхүү хэвлүүлжээ.

Эртний Хятадад зохиогдсон “Шар ордны төгс дэг” хэмээх эл шаштирт хүний биеийн бичил ертөнцийн байгууламжийн үндсүүдийг дүрслэн харуулж, Дао-г ухаарч, төгс эрүүлд хүрэх дасгал сургуулилтын мөн чанарыг тайлбарлажээ. Энэ шаштир бол хүн өөрийгөө эрүүл саруул авч явах анагаах эрдмийн гүн ухаан юм хэмээн хэлж болмоор байна.

«Шар ордны төгс» хэмээх эл судар эрүүл энхийн дасгал сургуулилт хийхэд анхаарвал зохих зүйлст зориулагджээ. Түүний хамт эл сударт орчин үеийн эмч нар ч бодож үзмээр санаанууд хэлэгдсэн байна хэмээн хэлж болмоор.


“Шар ордны төгс дэг” (Ред. Г.Чулуунбаатар). УБ.: Соёмбо принтинг ХХК. 2017. 3.68 х.х – 60х. ISBN 978-99978-844-3-5



Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө