ШУА-ийн Философийн хүрээлэнгийн
Улс төр, эрх зүйн салбараас “Нийгмийн дэвшил-сэхээтний манлайлал” сэдэвт эрдэм шинжилгээний
хурлыг 2023 оны 12-р сарын 14-ний өдөр зохион байгуулав. Эрдэм шинжилгээний
хурлын зорилго нь нийгмийн хөгжил дэвшилд
үндэсний сэхээтний үүрэг роль байнга өсөн нэмэгдэж байдаг зүй тогтол, бодит
шаардлагын үүднээс улс орны хөгжилд өөрчлөлт, шинэчлэлтийн үйл хэрэгт
сэхээтнүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлэж цэгнэн, өнөөдрийн бодит байдалд
үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын зорилго
зорилтыг тодорхойлоход оршино.
Тус
эрдэм шинжилгээний хуралд ардчилал, шинэчлэлийн
15 эрдэмтэн: үүсэл санаачилга, улс төрийн зорилго, зах зээлийн эдийн засаг, үр
дүн, 1990 оны нийгмийн хувьсгалын эхлэл: онол, улс төрийн ончироо, ардчиллыг
эхлүүлсэн 15 эрдэмтэн: Аюулгүй байдал, гадаад бодлого, монгол дахь сэхээтний
давхрагын онцлог, нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг шүүн тунгаах нь: судалгаа,
бодит байдал, бид зөв амьдарч байна уу?, сэхээтнүүд нийгмийн хөгжлийн
хурдасгуур болох нь, монголын ардчилсан хувьсгалыг сэхээтнүүд манлайлсан нь, Монголын
шинэ үеийн сэхээтэн ба авторитари дэглэм /1956-1989 он/, үндэсний сэхээтэн
бүтээх процесс ба боловсролын тогтолцоо, Монголын өнөөгийн улс төрийн орчин
дахь удирдах түвшний албан тушаалтнуудын төлөвшил, хандлага зэрэг сэдвүүдээр
эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Философийн хүрээлэнгийн
захирал, доктор /Ph.D/, Б.Пүрэвсүрэн
мэндчилгээ дэвшүүлж, Улс төр, эрх зүйн салбарын ЭШТА, доктор
/Ph.D/, дэд профессор О.Эрдэнэчимэг, доктор /Ph.D/, Онц бөгөөд Бүрэн эрхт
элчин сайд, гавьяат эдийн засагч Ц.Цолмон нар даргалав.
Эрдэм шинжилгээний хуралд доктор /Ph.D/, профессор
С.Төмөр-очир, доктор /Ph.D/ Б.Очбадрах, доктор /Ph.D/ Б.Эрдэнэсүрэн нар оролцож,
нийгмийн дэвшил, сэхээтний манлайллын асуудлаар санал бодлоо илэрхийлж, шинжлэх
ухааны хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж
нийтийн хүртээл болгоно.
Мэдээ
бэлтгэсэн: М.Долгорсүрэн