“Ардчиллыг арга билгийн ухааны арга зүйгээр үнэлэх нь” семинар боллоо
2026 оны 10-р сарын 07-ны 10 цагт ШУА-ын Философийн хүрээлэнгийн IV давхарын хурлын зааланд А.Цанжид (Sc.D), профессор “Ардчиллыг арга билгийн ухааны арга зүйгээр үнэлэх нь” семинар боллоо.
Ардчиллын чанар нь зөвхөн ардчилсан институт, процедурын боловсронгуй байдлаар хэмжигдэхгүй; харин тэдгээрийг хэрэглэх иргэн, улс төрч, институтийн мэдлэг, мэргэн ухаан, ёс зүй, нийтийн сайн сайхны төлөөх чиг баримжаа буюу Арга Билигтэй хэрхэн зохицож байгаагаар тодорхойлогдоно.
Онолын ийм үзэл баримтлал нь “өрсөлдөөний ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу” гэсэн үзэл санааг буй болгож байгаа юм. Учир нь Билиг гэдэг хэмжээс нь ардчиллыг зөвхөн өрсөлдөх механизм биш, хамтдаа зөв шийдвэрт хүрэх чадвар гэж харах боломж олгож байна.
Бусад мэдээлэл