Улс төр, эрх зүйн салбараас Улс төрийн боловсролын
академийн удирдах зөвлөлийн дарга, улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D), Д.Ганбатын
"Азийн барометрийн судалгаа: онол, арга зүй, үр дүн" сэдэвт онол,
арга зүйн семинарыг 2024 оны 04-р сарын 05-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн
хурлын танхимд зохион байгуулав. Тус семинарт ШУА-ийн Философийн хүрээлэн, Олон
улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилтнууд оролцлоо.
Онол,
арга зүйн семинараар УТБА-ийн сүүлийн 20
жилийн хугацаанд зохион байгуулж
гүйцэтгэсэн Азийн барометрийн судалгааны онол, арга зүй болон Монгол
орны онцлог нөхцөлд
тохирох эсэх, сорилт бэрхшээл, үр дүнг
онцлон дурдсаны зэрэгцээ Азийн барометрийн судалгааг гүйцэтгэсэн Азийн 15 орны
судалгааны товч үрдүнг тус тус хэлэлцүүлж, харилцан мэдээлэл
солилцсон болно. Онол, арга зүйн семинарын явцад эрдэм
шинжилгээний ажилтануудтай нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.
Түүнчлэн
Улс төрийн боловсролын академиас Азийн
барометрийн 6 удаагийн судалгааны дата мэдээллийг тус хүрээлэнгийн Улс
төр, эрх зүйн салбарт хүлээлгэн өгч
судалгааны мэдээллийг цаашид түгээн дэлгэрүүлэхийг хүссэн юм.
Мэдээ
бэлтгэсэн: Улс төр, эрх зүйн салбар
М.Долгорсүрэн, ЭШДэА, магистр